Мишигийн Батсуурийн дэвшсэн мерит зарчим ба шүүгчийг шүүх шалтгаан
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мишигийн Батсуурь Улсын Дээд шүүхийн supremecourt.mn цахим сайтад  ярилцлагаа нийтэлж, хэвлэлийн төлөөлөгч нь тэрийг түгээж байна.

Мишигийн Батсуурийн ярилцлагыг уншлаа.

“...Шүүгч нь УИХ-ын гишүүн шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгч, тэнцсэн нь дэвшээд л явдаг гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, Дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “кран” шүүхэд байдаггүй” гэжээ.

Мишигийн Батсуурийн намтрыг хар даа. Тэр 1977 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 1995 онд Нийслэлийн 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургууль, 1999-2000 онд МУИС-ийн магистрын сургалтад Хууль зүйн салбараар тус тус суралцаж төгссөн байна.

1999-2001 онд “Mand P” ХХК /зарим анкетдаа “Молор” ХХК-д хуулийн зөвлөх гэдэг/-д гэрээт хуульч, 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, 2003-2009 онд тус сургуульд багш, 2009 оны есдүгээр сараас Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байв. 

Ингээд 2011 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон. Улмаар хоёр жилийн дараа 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Үүнээс ганцхан жилийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 21-нээс Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж эхэлсэн байна.
Монгол Улс 400 гаруй шүүгчтэй. Мишигийн Батсуурь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаад 2011 оноос шүүгч болсон. Найман жил шүүхэд ажиллаж байна. Одоо Дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч болсон байна. Энэ мерит зарчим уу?

Бас тэр “...Хэрэгт Худалдаа хөгжлийн банкны талаар огт байхгүй, харин “Монголын зэс корпорейшн” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг”, “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин УИХ-аас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. “Хэлцэл” гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол “тохиролцоо” хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ийг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ”, “...Намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банкинд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй”, “...Нэг шүүгч анхан шатны шүүх  дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе”, “...Эцсийн эцэст бид чинь шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу ялгаагүй, Эрлэг Номун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ” гэх мэтээр ярьжээ.

Юутай ч нэг зүйлийг хэлэхэд М.Батсуурийн хөрөнгө орлого 2016 оноос хойш илт багасчээ. Хагас тэрбумын үнэтэй орон сууц нь тал хувиараа үнэлэгдэх граж, хүлэмж мэт болж, эзэмшдэг компани нь алга болсон байдаг юм.

Тэгтэл 2016 оны сонгуульд МАН ялаж, Эрдэнэтийн 49 хувийн асуудал тус намын сонгуулийн амлалт болсон, нэг үгээр энэ асуудал хөндөгдөж эхэлсэн үе л дээ.

Олон үг нуршилгүй Мишигийн Батсуурийн хөрөнгө орлогыг АТГ-т мэдүүлснээр нь тоочъё.

Мишигийн Батсуурийн өөрийн орлого нь 2013 онд 49.160.870 төгрөг, 2014 онд 223.739.220 төгрөг, 2015 онд 61.937.630 төгрөг, 2016 онд  217.365.000, 2017 онд 149.921.500  төгрөг, гэр бүл нь 2013 онд 19.800.000 төгрөг, 2014-2015 онд нэг ч төгрөгийн орлогогүй, 2016 онд 52 сая, 2017 онд 89 сая төгрөг болж өссөн байна.

Орон сууц барилга байгууламжийн хувьд 2013 онд 3 орон сууц, 3 авто гражтай, үнэ нь 433.764.500 төгрөг, 2014 онд 3 орон сууц, 4 авто гражтай болж, үнэ нь 483.764.500 төгрөг, 2015 онд 2 орон сууц, 2 авто гражтай болсон ч үнэ нь 568.764.500 төгрөг болж өссөн байна. Харин 2016, 2017 онд 2 ширхэг авто зогсоол, авто граж, гэр, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмжийн аль нэгтэй гээд тэр нь 265 сая төгрөгийн үнэтэй гэжээ.

Тэрээр 2013 онд “Ландкруйзер-200”, “Харриер” машинтай, үнэ нь 79 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Түүнээс хойш буюу 2014-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт автомашингүй гэж мэдүүлсэн байна.

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлийн хувьд 2014 оны мэдүүлэгтээ 4 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл бий гэсэн байна.

Түүний хадгаламжинд 2013 онд 1.289.520 төгрөг, 2014 онд 1.610.860 төгрөг, 2015 онд 7.349.360 төгрөг, 2016 онд 1.172.550 төгрөг, 2017 онд 2.563.000 төгрөг байжээ.

Авлагын хувьд 2015 онд “Финсервис” ХК, Д.Мишиг,Ц.Оюунцэцэг нараас 315.642.460 төгрөг, 2016 онд дээрх хүмүүсээс 365.642.460 төгрөг, 2017 онд  Д.Мишиг,Ц.Оюунцэцэг нараас 30 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.

Харин 2013,2014 онд Улаанбаатар хотын банкинд хоёр удаагийн шийдвэр бүхий зээл, иргэн Д.Мишиг, Б.Халиунбат нарт нийлээд 192.400.000 төгрөгийн өртэй, 2015 онд зөвхөн Улаанбаатар хотын банкинд 117.400.000 төгрөгийн өртэй байв. 2016, 2017 онд өтгүй гэсэн байна.

2013-2015 оныг дуустал “Финсервис” ХХК-ийн 333.150.800 төгрөгийн үнэ бүхий 2082 ширхэг хувьцааг, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 3216 ширхэг хувьцааны хамт эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэтэл 2016, 2017 онд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үнэлгээ байхгүй 3216 ширхэг хувьцааны эзэмшдэг болсон байна.

Энэ мэтчилэн М.Батсуурийн хөрөнгө орлого хавиас сэжиглэж болохоор зүйлүүд гарч ирж байна.

Нөгөөтэйгүүр олны дунд өндрөө аваад байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шүүхийн шийдвэр өөр бусад маргаанд ч “давтагдсан” байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, стратегийн ордтой холбоотой маргаан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн гараар орж “хувьчлагдсан” байдаг юм байна.

Стратегийн ордтой холбоотой маргааны хамгийн ойрын жишээ бол Гацууртын орд юм. Шүүхийн шатанд 40 гаруй удаа буюу хамгийн олон удаа хойшлогдсон гэдгээрээ алдартай Ноён уултай холбоотой маргаан бий. Сентерра гоулд компанид олгосон Гацууртын ордын лиценз Ноён уулын түүх соёлын үнэт дурсгалыг хөндөхөөс хамгаалсан нутгийн иргэдийн нэхэмжлэлтэй маргаан хоёр жил гаруй үргэлжилсний эцэст анхан шатны шүүхээс лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв. Гэвч Улсын дээд шүүхэд М.Батсуурь шүүгчийн даргалсан шүүх хурал 2018.11.14-нд болж 4 цаг гаруй үргэлжилсний эцэст тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагагүй хэмээн үзэж эзэмшигчийн талд шийдвэрийг гаргаж байв.

Ноён уулын маргаан бол нэг иргэн жижиг байгууллага хоорондын маргаан бус. Монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээнийг олон зуун жил хадгалсан үнэт өв билээ.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Бүрэнхааны фосфоритын орд гэж бий. Сртатегийн ордуудын нэг. Энэ ордтой холбоотой маргаан одоогоос 8 жилийн өмнөөс эхэлж гурван жил орчмын хугацаанд үргэлжилсэн байдаг. Товчхондоо Бүрэнхааны ордын 8 тусгай зөвшөөрлийг Талст маргад ХХК-т хууль бусаар олгосон гэх маргаан. Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ, нутгийн иргэдийн хамтарсан стратегийн өмгөөлөл амжилттай болж 3 шатны шүүхээс тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарч байжээ. Гэвч  нэг л өдөр М.Батсуурь шүүгчийн шийдвэрээр “Бүрэнхааны ордтой холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр маргааныг сэргээж дахин 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг ажээ.

Иймээс Мишигийн Батсуурь гэдэг шүүгчийг шүүх түмэн шалтгаан байна гэсэн үг. Харин түүнийг хориод шалгачих, үнэн худлыг нь тогтоочих цагдаа, прокурор, шүүгч бий эсэх нь эргэлзээтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-15 04:05:44
    Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг бол Монгол Улсын иргэн бүрт төрөөс үнэгүй тараасан гэр бүлийн гишүүдийнх нь нийлбэр байлгүй дээ. хардана гэхэд энэ ч арай......
    165.84.231.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Ногооноо 2019-03-14 03:16:49
    НОГООНОО! НОГООН ГЭРЛЭЭР НЭР ДЭВШИЖ ПҮҮЖИН ШИГ ӨГССӨН
    182.160.38.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-13 14:36:10
    Nogoon gerleer devshsen ilt ashig sonirholiin zurchiltei amitan daa Yaraltai solioch ee Iim huniig shuugcheer ajilluulj yavch bolohgui
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Udmaaraa muu humuus 2019-03-13 06:11:48
    Edniihen udmara muu humuus. Aav mishig tuuni duu Moozog geed hunii muu uzsen hogiin humus bdg. Aryunsana geed TV iim huuhentei salj niileed yavdag. Hun muutai
    122.201.31.139
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-12 08:51:44
    Гаргасан шийдвэрийнх нь үндэслэлийн талаар тайлбар алга уу
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-12 06:59:56
    чиний булхай илэрнээ. гэхдээ энхжаргалаас хойш
    202.126.89.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-12 06:58:29
    Илт ашиг сонирхолын зөрчөлтэй байна шүү. ХХБ-д хуулийн зөвлөх хийж байсан хүн энэ банктай холбоотой хэрэг маргааныг шийдэж байгааг юу гэж тайлбарлах бэ
    202.9.42.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-12 06:47:26
    Ямарч сургууль тѳгсѳѳгүй нѳхѳр байна.Монголд байгаа хувийн сургуулиудыг ямар сургууль гэх вэ.Зүгээр л мѳнгѳ аваад тѳгсгѳдѳг.Энийг халаачээ.
    202.9.42.182
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-12 06:31:23
    Лүндэндоржийн хамгаалаалд цалинг нэмүүлээд байдаг шүүгч нар шүүдээ.. . шударга гарууд шалгаад өгнө өө. үйлдвэрлэл явуулаагүй байж яаж баяждаг бацаан бэ хахуул
    103.57.93.191
    Мэдэгдсэн Хариулах
    • Лүндээ 2019-03-14 03:21:03
      Дүндээжанцан гж нэг хор найруулаад сууж байдаг бх шүү
      182.160.38.68
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-03-12 06:04:57
    Асуудалтай хүн байна даа. МУ-д хууль байдаг, мэдлэг чадвартай хуульчид байдаг байлгүй дээ. 3.12-д С1 ТВ-ээр иргэн Гансүх Шүүх Прокурор АТГ-ханыг илт доромжиллоо...
    66.181.160.26
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2019-03-14 03:20:08
      Гансүх хэлмэгдсэн
      182.160.38.68
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-03-12 05:27:41
    ENE HUN YAHAARAA URGELJ GARSAN SHIIDVER N MONGOL HUMUUSIIN ESREG GARDAGIIN. HAMGIIN SUULCHIIN JISHEE L GEHED BUH YM N ILERCHIHSEN ,ERDENETIIN 49 HUVI GEHED L......
    106.68.64.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-12 05:26:51
    Жинхэнэ ашиг сонирхолын зөрчилтэй нөхөр байна ш дээ, ХХБ-ны талд улаан цайм үйлчилсэн, нөхөр юм,,, Шүүгч байх эрхгүй л юм байна даа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ll 2019-03-12 04:48:57
    Turiin jinhene alban haagch biznes hiij bolohgui tsalingaaraa amidar geed huuliar zaagaad baihad terbumiin hurungutei baigaad baigaa ym daa
    66.160.188.47
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2019-03-12 04:41:48
    Ene neg yum hen yum be, neg ih huuramch zariatai !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-12 04:29:43
    Шүүгч гэж хүнд хүчир ажил биш төрийн л нэг албан хаагч одоо цалинг нь бууруул бүгдийг нь соль
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах