1961 онд “Алтан Өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж та бидний сэтгэлд хоногшон үзээгүй үлдсэн билээ. Тус киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим та бүхэндээ 2019 оны 03-р сарын 15-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Мөн хөөмий, хуучир, төгөлдөр хуурын Дан хөгжмийн бүтээлүүд тоглогдох болно.
 
Тоглолтод
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Удирдаач Б.Батбаатар /СТА/

Тоглолтын хөтөлбөрт
АЖ, Төрийн хошой шагналт Л.МӨРДОРЖ
"Алтан Өргөө" симфони чуулбар

ТШ Ц.НАЦАГДОРЖ "Хөөмэй морин хуурын концерт"
Гоцлол хөгжимчин П.Тэмүүжин

ТШ Б.МӨНХБОЛД "Хуучрын концерт"
Гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн

СТА Ж.ЭНХБАЯР "Элегия"

СТА Ш.ӨЛЗИЙБАЯР "Төгөлдөр хуурын концерт"
Гоцлол хөгжимчин Б.Бат-Эрдэнэ нар оролцоно.
 
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 дугаараас лавлана уу.
 
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1800 лавлах үнэгүй хүргэж байна. 

Бусдад түгээх
  • gplus