Эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөөг “Ухаалаг төр”-тэй хослуулъя
Монгол улс эдийн засгаа хэрхэн аврах вэ гэдэг хамгийн ойрын хугацаанд шийдэх гол асуудал бол мөнөөс мөн билээ. Ард түмний амьдрал хүндэрч гар дээр авдаг хэд нь өрхийн амьжиргаанд хүрэлцэхээ болж, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа үнэд орж байгаа энэ үеийг эдийн засаг хүндэрсэн гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Мөн ам долларын ханш 1825 хүрч “галзуурч” өгч байхад Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал эдийн засаг хүндрээгүй хэмээн яриад сууж байна.

Засгийн газраас “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийг зарлаад байгаа ч энэ өдрүүдэд эдийн засгаа сайжруулна гэдэгт итгэх нь ч олдохгүй нь. Учир нь ард иргэд ч сөрөг хүчин ч хэдэн жил ч сайжруулж чадаагүй эдийн засгаа энэ хэдэн хоногт аварна гэдэг юу л бол хэмээцгээж байна. 

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат “Бид нар хийнэ, бүтээнэ гэж байхад нь та нар чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэж хэлээд яах вэ. Нэгэнт амласан бол 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээчихээсэй гэж бодож байна. Амлалтаа биелүүлж чадах юм бол ард түмний амьдралд л сайн. Гэхдээ 100 хоногийн дотор одоогийн энэ нөхцөл байдлыг сайжруулна гэдэг хэцүү л дээ хэмээн ярьжээ.
 
Тэгвэл Засгийн газраас эдийн засгаа хэрхэн аврахаа төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллаж чадаагүй эдийн засгийн сайд, Сангийн сайд нараасаа илүү нэгэн хувийн компанийн захиралд Монгол улсын эдийн засгийг даатгаж, эдийн засгаа аврах их ажлын хэсгийн ахлагчаар томилох гэж байгаа талаар яриа ордноор нэг гараад байгаа гэнэ. Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, Монгол улсын эдийн засгийг аварч л байвал хэн толгойлох нь хамаагүй. Гол нь сайд дарга нарын хийж чадахгүй байгаа ажлыг хийгээд, энгийнээр өсөөд байгаа бараа бүтээгдэхүүний үнийг чангараад байгаа долларын ханшийг сулруулж чадаж л байвал болоо.

Үүнээс гадна МАН-ын бүлгийн үзэж байгаагаар данхайсан бүтэцтэй төрийн албыг цөөрүүлж, урсгал зардлыг хэмнэх нь эдийн засагт чухал ач холбогдолтой гэх яриа ортой байж болох.
Тэгэхээр Засгийн газар, эдийн засгаа  эрчимжүүлэх төлөвлөгөөгөө “Улаалаг төр”-тэйгөө хамтад нь хэрэгжүүлж чадвал эдийн засаг аврагдаж мэдэх юм.

Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ejh 2014-05-17 03:49:27
    100 honogt hichneehen yum hiij amjih ve dee. yadaj baihad 100 ny ch yuv dee
    202.179.7.194
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar 2014-05-16 04:26:04
    Ман нам ард түмэн гэж худлаа ярихаа боль та нар өөрсдийгөө бодож байгаа шүү дээ. Төрийн албанд байгаа орон тоог цөөрүүлэх гэж ярьж байна. Энэ бол та нарын нэг шоу шүү. Төрийн албын орон тоог цөөрүүлэнгүүт манай хүмүүсийг ажлаас халлаа гэдэг ээлжит шоугаа
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах