Ч.Хүрэлбаатарын хар хууль батлагдвал…

Хар хууль гэхээр хүмүүс багцаалж байгаа.

Дээхнэ, ардын хувьсгалын дараах жилүүдийн их хэлмэгдүүлэлтийн үед “Хар малгайт” Б.Жамбалдорж гэж Дотоод яамны орлогч сайд байв. Тэрээр 1949 онд өөрийнхөө нэрээр Жамбалдоржийн хар хууль гэж нэрлэгдсэн тогтоолоор хэдэн мянган хүнийг хороосон нь түүхэнд бичигдэж үлдсэн.

Сүүлд, 2002 оны Эрүүгийн хуулийг Ц.Нямдоржийн хар хууль, Доржуудын хар хууль гэж бас нэрлэдэг. 2010 оны арваннэгдүгээр сарын эхээр болсон МАХН-ын Их хурал дээр УИХ-ын гишүүн асан М.Далайхүү намынхаа дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар “… “Доржуудын хар хууль” гэдэг Эрүүгийн шинэ хуультай адил өөрчлөлт оруулж байгаа юм байна. Хазгай гишгэх тоолонд намаас гаргана хэмээж байгаа нь гишүүдэд эмзэг тусч байна” гэж хүртэл шүүмжилж байв.

Тэгэхээр Хар хууль гэдэг хүнийг хэлмэгдүүлдэг гэсэн ерөнхий ойлголт бий гэсэн үг.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа ажээ.

2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдлаас харахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ хуулийг дэмжүүлээд батлуулах бололтой байна.

Гэхдээ энэ хууль батлагдах аваас Ч.Хүрэлбаатарын хар хууль нэрлэгдэх нь гарцаагүй бөгөөд бизнесмэнүүд, жирийн татвар төлөгчид ч энэ хуулиас болж хэлмэгдэх болж байгаа юм.

Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.

Тухайлбал, хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж оруулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг.

Мөн, уг хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.3-т “…Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх ба уг дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж орсон байна. Энэ нь ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа татвар төлөгчид тавьсан босго юм.

Мэдээж хэрэг, татвар буй дор төр оршдог. Татвар төлөх нь иргэн болоод хуулийн этгээдийн үүрэг. Гэхдээ татвар төлөгч санаатай болоод санаандгүй аль ч хэлбэрээр татварын өрөнд орж акт тавиулах хэмжээнд очдог. Энэ бол амьдрал дээр байнга тохиолддог зүйл. Тиймээс энэ өөрчлөлт бүхий хууль батлагдвал хуулийн хэлээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болох юм.

Татварын байцаагчийн тавьсан актын 10 хувьтай тэнцэх хэмжээний босгыг төлж байж маргаан үүсгэх болж байгаа учраас өндөр дүнтэй акт тавиулахгүйн тулд татвар төлөгч яаж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Ер нь бол Татварын ерөнхий хуульд суусан энэ шинэ заалт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-ийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрх шууд зөрчигдөнө.

Ингэхээр ганц энэ заалтаас болж нэгдүгээрт, татварын байцаагч, татвар төлөгч хоёр авлигын хэргийн хам хэрэгтэн болж болзошгүй эрсдэл бодитойгоор бий болно. Хоёрдугаарт, татвар төлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөж байгаа юм.

Иймэрхүү заалт энэ хуулийн төсөлд дахиад хэд хэд байна.

Гэтэл өнөөдөр эрх мэдэл өндөртэй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүч түрэн зүүтгүүлж, түүнийг нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав мэтийн хүмүүс дэмжиж гүйсээр батлуулж мэдэхээр болоод байна.

Хэрвээ энэ Ч.Хүрэлбаатарын хар төсөл нь хууль болоод батлагдчихвал ард түмэн татварын бус хуулийн дарамтыг яс махандаа тултал мэдрэх болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • munkhoo 2019-05-10 11:52:45
    Nayamdorj Hurelbaatar 2 ard irgedee yaduu bailgah tuluvluguutei yum shigee
  • Ман 2019-05-07 04:42:13
    Хотгор шанагаа улсад өгөөрэй чи чиний хулгай багадаагүй шүү
  • zochin 2019-03-14 01:37:01
    za tulii tulii. Uur yaltai bilee.
  • он 2019-03-13 17:02:48
    энэ солиорчихсон юм болов уу. болиочээ. гэр бүлээрээ хамтарч бизнес хийхийг хориглож бгаа юм биш үү. нэг бол гэрлэлтээ батлуулахгүй байх юм уу
  • Ард 2019-03-13 09:07:07
    Эдийн засаг гэдэг хоосон улс төрөөс илүү аймаар үр дагавартай юм уу аа, энэ нөхөр элбэгдоржтон байна
  • ЗОЧИН 2019-03-13 08:32:47
    Эдийн засаг сайжирч байгаа болхоор өмнө нь сайд байсан Б.Чойжилсүрэн гэдэг мөнгөнөөс өөр бодолгүй бүхнийг мөнгөөр шийднэ гэсэн бодолтой тэр хүнээс яав ч гарахгү...
  • зочин 2019-03-13 06:45:30
    хуул маш буруу мөнгө иддэг улсад болох байх жири-н мөр-рөө хөдөлмөрлөж байгаа компани а/а таарахгүй энийг ойл-гүй яасан тэнг-д вэ ах дүү үр хүүх-д ямар хам-гүй...
  • zochin 2019-03-13 05:32:07
    Зөв зөв гэр бүл ах дүү хамаатан садан руугаа шилжүүлж улс орноо тонодог хүмүүст ингэж л хариуцлага тооцох хэрэгтэй.
  • Zochin 2019-03-13 04:53:00
    Hyazgaarlagdmal hariutslagatai company gsn delhui dayar dagaj bgaa oilgoltiig zorchijdee huurhii. Yaj uls turd ajlaad buur yam tolgoilood bnaa?
  • a 2019-03-13 04:10:03
    BAYAN HUNIIG BALAG TOIROHGUIEE GEJ ...
  • Зочин 2019-03-13 04:03:20
    Луйварчин хулгайч нарыг гишгэх газаргүй болгож байгаа юм байна. Тэгэх нь зөв Хүрэлбаатар сайдад амжилт хүсье. 2002 оны ЭХ-иас сэргээж мөрдөх хэрэгтэй...
  • ИРГЭН 2019-03-13 03:38:16
    ХАРИН Ч ЗҮГЭЭР ХУУЛЬ ЮМ БИШ ҮҮ БАТЛАГДЧИХВАЛ ЯС АМРАЖ СЭТГЭЛ АМАР БАЙХА БАЙХА ГЭЖ БОДООД СУУГААШДЭЭ
  • Зочин 2019-03-13 03:32:29
    Зальтай баян хүмүүст халгаатай хууль болхон дээ . хэрэгжих хэрэгтэй ... Увс д энэ хууль адилхан үйлчлэх байлгүй
  • Зөв 2019-03-13 03:28:05
    Гэр бүлийн нэр дээрээ хулгайлж олсноо нэр шилжүүлж байгаа, үүнийг л гэр бүл бүгд төлж улсын өрийг барагдуулдаг болгох ёстой
  • Зочин 2019-03-13 03:17:31
    Аж ахуй нь нэгж иргэд мэргэжлийн хүмүүс нь бүгд сайшаан дэмжиж байхад та нар мянга харлуулах гээд яахав дээ зайлуул хѳлсний сайтууд далд ор
  • БЙ 2019-03-13 03:15:00
    ЗА ХУЦНА БИЗ. ЭНЭ ХУУЛЬ ХУРДАН БАТЛАГДААСААЙ. ААН БИДЭНД ТУН ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БОЛЖ БГАА ШҮҮ. ДЭЭР ЧИНИЙ БИЧСЭН ХЭД Ч МАШ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХҮРЭЛБААТА...
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2019-03-13 03:08:29
    Татварын хууль нэгэнт ААН-д, хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй хууль гэдэг нь тодорхой байхад мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэл шиг юм нийтлэхээ больчхооч.
  • kkk 2019-03-13 02:34:11
    Малчид татвар төлдөг болох хэрэгтэй. Захын наймаачид татвар төлдөг болох хэрэгтэй. Компаниуд татвараа үнэн төлдөг байх хэрэгтэй.
  • зочин 2019-03-13 02:00:34
    Дуугүй л татвараа төл ,, татвар төлдөггүй иргэн энэ дэлхийд нэг ч байхгүй,, Засаг боломжийн ажиллаж байна,, АН-ын хар пиард бүү итгэ,,,
  • .. 2019-03-13 01:58:04
    ingehgyi l bol bayachuud luivardsan horongoo busdad shiljuulcheed minii hooson tolgoig av gedeg biz de
  • зочин 2019-03-13 01:57:17
    хар хуулийн жамбалдорж хар малгай жамбал гэдэг чинь хоер еер хун нэг нь прокурор шуухийн дарга нахя ны хэлмэгдуулэгч нэг нь социализмын уеийн атаман ганган хун ...
  • зочин 2019-03-13 01:45:47
    Энэ Увс гарууд Монголын ард түмнийг хар гэсэн хуулиудаараа сөхрүүлж байна даа ямар бодлого яваад байгааг ер ойлгохгүй юм
  • irgenii dain  2019-03-13 01:34:50
    irgenii dain tsoriin gants gargalgaa baij medeh nohtsol uuslee. ardiig yasand n tultal moljij baina.