Өсвөрийн Дэлхийн аваргын анхны медальтан төрлөө
Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр ХҮРЭЛ медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм.

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул амжилттай оролцлоо. Тэрбээр нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж ДАШТ-д тавдугаар байранд орлоо.

Монголын Хүндийн Өргөлтийн Холбоо

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-13 07:45:25
    баяр хургэе олимп дэлхийн аварга болох болтугайш
  • Зочин 2019-03-13 07:42:11
    Мундаг байна аа. Улам их хичээж, улам их амжилт гаргаарай. Олимпийн аварга болоорой...