​Том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулна
“Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг ирэх зургадугаар сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болов.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2019-03-14 06:13:56
    Төхөөрөмжийн ажиллаж байгаа нь маш тодорхой, зохицуулалт журам уу
  •  2019-03-13 08:55:56
    бас л дэмий мөнгө үрсэн ажил болно. 3 хоног ажиллах болов уу?