Ээлжит бус чуулган Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх үү

Өнгөрсөн оны хавраас эхлэн Ерөнхийлөгч АТГ даргыг чөлөөлөхөөр “хөөцөлдөж” эхэлсэн. Эхлээд УИХ-д энэ талаарх саналаа хүргүүлсэн ч үл тоосон. Тухайн үед АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний санал асуулгаар тодруулах шийдвэр хүртэл гаргаж байв. Гэвч өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн энэ санал УИХ-д дэмжигдээгүй. Харин энэ удаагийн ээлжит бусаар Ерөнхийлөгч хүслээ биелүүлэх нь. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гарагт нээх тов гаргаад буй. Ээлжит бус чуулганаар АТГ газрын даргыг чөлөөлж, дараагийн даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.  Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт энэ талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан хэмээн үзэж байгаа аж. 

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг. Томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжлэх тухай хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгч саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн юм. 

Тодруулбал,  УИХ 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Н. Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг. Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын   27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.  Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Х. Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон юм. Улмаар нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

Иймээс ирэх өдрүүдэд АТГ-ын дараагийн дарга хэн болох вэ гэх асуулт хөвөрч, Ерөнхийлөгчийн удтал дуншсан хүсэл биелэх нь ээ. 

П.АНИР 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-15 18:18:38
    Үндсэн хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулж энэ төрийн хулгайч нараас салахгүй бол монгол зүйрлээ.Энэ монгол ялна,бид шударгачууд ч ялгаа алга одоо ч зэс нь цуху...
    150.129.140.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-03-14 14:03:18
    АТГ -Н ДАРГА МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГААМ БИШ ҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД ХУГАЦАА НЬ БОЛООГҮЙ БАЙХАД СОЛИХ ГЭЭД БАЙГААМ.ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЧ ИРЭЭД БАС...
    122.201.21.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-03-14 13:34:08
    М.Энхболд Элбэгдорж 2-г Монгол төрөөс зайлуулж шорон луу илгээсэн цагт Монгол улс хөгжинө.
    103.229.123.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-03-14 13:18:40
    Нөгөө эрдэнэ өмөөрч онигоо болно доо яанаа
    202.55.188.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-14 01:37:39
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах