Махны экспортын зах зээл гурван хүний гарт оржээ
 
-ХХААХҮЯ-ны газрын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн А.Амаржаргал хоёр албан тушаалаа ашиглаж байна-
 
Монгол Улс юугаар баян бэ гэвэл газар нутаг, мал аж ахуйгаар баян улс гэж ярьдаг. Гэтэл малаар баян улс махны хомсдолд орох вий гэсэн айдас болгоомжлол байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард “Хятадууд их хэмжээний мах нөөцөлж худалдаж авч байна. Бүр махны шөрмөсийг ч өндөр үнээр худалдаж авч, худалдааны төвүүд махны хомсдолд орж, үнэ хөөрөгдөж эхэллээ” гэсэн мэдээлэл дам яриагаар түймэр шиг дэгдсэн.

Мэдээллийн мөрөөр “Хүчит шонхор” зах дээр яваад очиход адуу, ямааны мах нүдний гэм болж, хонь үхрийн мах зарагдаж байв. Учир байдлыг худалдаачдаас тодруулахад “Мах олдохгүй байна. Хятадууд өндөр үнээр худалдаж аваад хил гаргахыг нь гаргаж, нөөцлөхийг нь нөөцлөөд байна” гэхээс өөр зүйл хэлээгүй юм. Хятадууд эрт ирж ченжүүдээс махыг үнэ цохиж аваад, нөөцөлдөг байна. Бүр бодлогоор нөөцөлдөг болж. Ингэж л мах магнаг болж эхэлсэн.

Хятадууд үнэхээр мах худалдаж аваад экспортод гаргаад байна уу, мах бэлтгэж өөрсдөө урд хөрш рүү гаргадаг Монголын компаниуд махаа зориудаар хомсдолд оруулаад байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэлсэн. Одоо хаврын урт өдрүүд үргэлжилнэ. Мах нийтийн болоод нийгмийн хүнд асуудал ч болчихоод байна.

Цагаан сарын үеэр адууны мах бүр хомсдолд орсон байгаа юм. Хятадууд адууны махыг их хэмжээгээр авсан нь үнэн. Яагаад гэвэл урд хөршийн цагаан сар хоёрдугаар сарын 04-нд болсон бөгөөд махны эрэлт хэрэгцээ ихэсчээ. Дээр нь гахайн мялзан өвчин гарсан нь нөлөөлжээ. Тэд үхрийн махыг нэг их аваагүй байна. Учир нь салаа туурайтай амьтан бөгөөд шүлхий болон халдварт өвчин гарах, дамжих магадлалтай гэж үзсэн.

Тэгвэл Монголын махны экспортын зах зээл гурван хүний гарт ороод олон жилийн нүүр үзжээ. Хувийн эрх ашгаа бодож, хууль бусаар махны экспортод эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж байгаа албан тушаалтан болон жирийн нэг иргэнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны газрын дарга Т.Гантогтох, Экспорт, импорт хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал зэрэг албан тушаалтнууд нь бусад этгээдүүдтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард “Тэс шим” хоршоо, “Монгол мах экспо” ХХК, “Эрүүл Монгол мах эко” ХХК, “Монгол мах эко” ХХК, “Саян-Уул” ХХК, “Соотон” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК зэрэг тоотой хэдхэн аж ахуй нэгжүүдэд нийт 2900 тонн адуу, үхрийн мах экспортод гаргах зөвшөөрдлийг холбогдох Хүнсний тухай хууль, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг зөрчин, ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар олгосон асуудлыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан компаниудад албан тушаалын байдлаа ашиглан мах экспортлох зөвшөөрөл олгож,  давуу байдлыг илт олгосон гэсэн үг юм. Экспортонд гаргах эрх үүсээгүй байхад дээрх 7 компанид хууль бус эрх олгосон байна.  

Ингэж төрийн алба буюу албан тушаалаа хууль бус зүйлд ашигласан байгаа юм. Засгийн газрын тогтоол гараагүй байхад хугацаанаас нь өмнө ингэж дур зоргоороо авирлажээ.

Нэр бүхий дээрх компаниуд нь экспортод гаргах мал, махаа дотоодын зах зээлээс өөрсдийн хөрөнгөөр худалдан авч бэлтгэдэггүй бөгөөд Хятадуудын Монгол Улсын зах зээлээс худалдан авч бэлтгэсэн махыг өөрийн компанийн нэрээр экспортод гарган өгч, зөвхөн энэ үйлчилгээнийхээ хөлсийг Хятадуудаас авч, ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд өөрсдийнхөө мах экспортын зөвшөөрлөө, тамга тэмдэгтэйгээ ашиглаж байна гэсэн үг.

Яамны мэргэжилтэн А.Амаржаргал нь 2013 оноос хойш махны квот олгох байдал дээр давуу байдал үүсгэж иржээ. Дээрх компаниудын удирдлагуудыг бүгдийг нь танидаг буюу “Ахаа, эгчээ” болж байгаад ар өврөөрөө бүх асуудлыг зохицуулчихдаг байна. Гэхдээ энэ хүн ганцаараа биш. Өөрийнх нь ойрын хамаарал бүхий этгээдийг ч шалгаж буй. Учир нь өөрийнхөө хамаарал бүхий хүнээрээ дамжуулаад махны экспортын том сүлжээ бий болгосон гэсэн үг юм. Тэр хүн нь төрийн албан хаагч биш, тэгсэн хэрнээ махны экспортод хэрэгтэй бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, бусдад зуулчилж өгөөд ашиг авдаг байна.

Тодруулбал, уг этгээд нь гааль, лобаротарийн бичиг, МХЕГ-аас авдаг бичиг, хил хорио цээрийн бичиг гээд махны гарал үүсэлтэй холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлж өгдөг байна. Дээрх газруудын ажилтан юм шиг л аашилдаг аж.
Махны компаниуд болон хятадууд энэ этгээд болон мэргэжилтэн А.Амаржаргал хоёроос хамааралтай болсон.

Хоорондоо бүхнийг зангидаж зохион байгуулдаг. Компани яамнаас махны экспортын зөвшөөрлийг авахын тулд бүх бичиг баримтаа ямар ч асуудалгүй бүрдүүлээд А.Амаржаргалын гарт атгуулчихна. Ингээд зөвшөөрлөө авлаа, тэр компаниас ямарч мөнгө гарахгүй. Компани өөрийн шошгоо нөөцөлсөн, худалдаж авсан мах дээр дарж өгнө. Тэгээд өгчихнө, өөр зүйл байхгүй. Бүр нарийвчилбал, мах бэлтгэж байгаа компаниудыг баздаг гэсэн үг юм.

Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү хууль бус сүлжээг таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Үргэлжлэл бий...
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-03-17 06:09:05
    Төр-Хил. Улс. орноороо. тоглодог. хүнийг. Чингис. шиг. цаазалдаг. бол. ч
  • Zandanshatariin tuslah bsn zaluu b 2019-03-15 13:54:41
    Zinfandel shatriin biznes
  • How jiw 2019-03-15 03:27:26
    Humuusiin khowoor iim niitlel ch bichikh gej dee Makh makhan buteegdekhuuniig yamar shaardlagaar exportoldogiig sudal daraa n bich 20
  • өө бодит бус мэдээлэл бна 2019-03-15 03:12:16
    үүнийг ийм мэргэжилтэн, хэлтэсийн дарга зохицуулдаггүй л байхгүй юу да .хүн гүтгэх хуультай ш дээ
  • hehe ene chadlaa yu 2019-03-15 02:00:57
    ogt hudlaa medeelel bnaa ene nuhurt ymarch erh medel bhgui shude tegd ch ord udagui nuhur medhguigr n zohitsuulsan nuhduud n gutgej bnada
  • Unen.mn 2019-03-14 20:02:30
    Gantogtoh chin sain zaluu
  • Zochin 2019-03-14 19:12:11
    UNEN UU ENE GAZRIIN DARGA MERGEJILTEN IIM TOM SHIIDWER GARGADAG BOLTSIIM UU ESWEL OLLOO.MN HUDLAA ZAKHIALGAAR BICHED BN UU
  • Нохой 2019-03-14 17:18:34
    Нохой юмаа,хэлэх үг алга! Ингэж л ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛД ОЙР БАЙГААГАА АШИГЛАЖ АЖИЛ ХИЙДЭГ БАЙХГҮЙ ЮУ!!! ЭНЭ НЭГ Л ЖИШЭЭ, ӨӨР ОЛОН2 БГАА
  • Зочин 2019-03-14 15:17:35
    Сайд бол нисч явдаг ажил мэргэжилтэн бол суудалтай ажил, 2017-2018 оны буудайн импорт Амаржаргал өөрийн хүмүүстээ их квот гаргасан шдээ, зарим нь салбарын биш
  • иргэн 2019-03-14 14:44:12
    Албан тушаалаас нь челеелеед хамсаатнуудтай хамт арга хэмжээ аваа. Харин дараагийн хvнээ сайн бодож тавихаа мартав. Шал дордуулж нэр унагав
  • Zochin  2019-03-14 13:02:58
    Said n geed humuus zondoo bhd. Gants gazriin darga shiideed bdag ch asuudal bish bhoo... har PR
  • До 2019-03-14 11:47:17
    За үнэн шүү дээ. Дээр нэр гарсан эмэгтэй бол ч мөнгөнд бас л дуртай хүн дээ. Мах гэлтгүй олон юмны квотноос харамж авдаг. Шуналтай даа
  • зочин 2019-03-14 09:44:32
    ХХААЯ-нд мэргэжлийн, мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүс ховордсоны уршиг-нүүдлийн шувууд, бяцхан ангаахайнуудаар дүүрсэний балаг даа.......мал аж ахуйн газар
  • Зөвөө  2019-03-14 09:35:36
    Дарваануудыг зайлуул...
  • sim 2019-03-14 09:14:16
    alban tushaaliig avchih sanaatai garuud zahilagraar husuulj bgaam
  • Irgen 2019-03-14 08:45:07
    Hurelsuh saidiin alban tushaalaa ashiglaj huviin ashig sonirholiin daguu ajilj bolohgui gsn ugiig oilgooguim bhdaa iimerhuu novshnuudiig shuud HAL!!!!!
  • Irgen 2019-03-14 08:06:24
    Uls dayaraa makhaa exportlokh ged chafakhgui bsan chin iim amarkhan 3 khan khun shiiddeg bsan yum uu hahaha hahaha
  • irgee 2019-03-14 08:04:46
    mergejiltnuud yugaa medehev dee hudlaa shasj uguh yuma
  • B 2019-03-14 07:10:00
    Saihan zahialgat hudlaa niitlel tavijdee olloo.mn
  • Түр журмаа цуцал 2019-03-14 06:39:22
    энэ квот гэдэг заваан мөнгөний схемээ л больчих л доо. Хэрэв Монголоос хэт их мах гарах гээд байвал экспортын татварыг ихэсгэчих 100%, 200% г.м
  • Даваа  2019-03-14 06:10:31
    Төрийн албыг ашиг хонжоо болгож байгаа хүмүүст хариуцлага хэрэгтэй дээ..
  • Өвгөн 2019-03-14 05:55:11
    Энэ салбарт зохицуулах үнэн сэтгэл, ажил дутаад байна уу даа ...
  • Зочин 2019-03-14 05:23:47
    Ёстой захиалгат нийтлэл байна даа. Аль болох стандарт хангасныг экспортол л гээд байдын байна лээ шд.
  • Zocnin 2019-03-14 05:23:38
    Ard tumnii toloo bish huwiin erh ashgiin uudnees huataduudtai huiwaldaj mongoliin strategiin gol hunsiig bayjih ex uusweree bolgoson bol ex ornii erh ashig mong...
  • Zochin 2019-03-14 04:30:23
    Yamarch barimtgui, undeslelguigeer iim zuil bichij ard irgeded buhimdal turuuldeg zahialgiin heden garuud bhiimaa....Bichsen yumnaas ni yuch oilgogdohgui...
  • Мах экспортлогч 2019-03-14 04:26:38
    Махыг ямар зарчмаар экспортолдог талаар бичээ ийм амархан экспортолдог бол ЗГ-ын мөрийн хөтөлбөрт орох шаардлагагүй ш дээ
  • Иргэн 2019-03-14 04:15:07
    За махны экспортыг 3 хүн зохицуулдаг бол амар байхгүй юу авах гэж байгаа улсын зөвшөөрөлгүй бол яагаад ч нэмэргүй
  • Иргэн 2019-03-14 03:59:35
    Ядуу хумуус хоосон хонож байхад луйварчид яаж шуналтаж чадаж бн аа
  • Zochin 2019-03-14 03:50:45
    Yagaad suuliin uyiin niitleluud dandaa hov unshij bgaa yum shig unshugddag boltsiin bee. Uneheer tovogtei. Joohon mergejliin chadvaraa anhaaraachee
  • Зочин 2019-03-14 03:48:04
    Мах маркет гэдэг чинь УИХ гишүүн Ундармаагийн компани байна. Энэ авгайд улсын мөнгөөр тоглож луйвар хийхээс өөр ид шид байна уу. Шалгаж үзэх хэрэгтэй
  • нохой 2019-03-14 03:08:08
    энэ 3_н нохой баяжаад бусад нь ядуурах ёстой юумуу төрийн албыг ингэж хувьдаа ашиглаж болохгүй АТГ шалгуулах ёстой
  • хуульч 2019-03-14 03:05:55
    ЭНЭ НОХДУУД ХЭСЭГ ЯС КВОТ НЭРЭЭР НИЙТЭД ЦАЦАЖ ӨӨРСДӨӨ ИХЭНХИЙГ ЦУСЛАХЫГ ЗАХ ЗЭЭЛ ГЭХГҮЙДЭЭ,,??,ҮҮНИЙГ НАМ ТӨВТЭЙ СОЦ МАЯГИЙН ТӨРТ КАПИТАЛИЗМ НЭХ БОЛОВ УУ ??...
  • zochin 2019-03-14 02:20:17
    ene bol svljee bolsoor udaj bna naad kompanuud chin uursduu hegch kg mah beltgedeggvi zubhun ashig oldog kompanuud bna aa arai denden ee olon havar negendee gej...
  • Даваа  2019-03-14 02:05:09
    За арай арай, төрийн албыг ингэж ашиглаж болохгүй ээ, өргөсөн тангараг үүрэгтэй хулгайчууд ажлаа хийж чадахгүй бол зайлуул, шоронд хий... Хятадуудын гар хөл
  • зочин 2019-03-14 01:41:30
    Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл бна л даа, Таслан зогсоох хэрэгтэй ш дээ
  • Бат 2019-03-14 01:37:03
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • зочин 2019-03-14 01:30:29
    шалгарч чадаагуй аж ахуйн нэгжууд гоншигнохоо боль