Төрсөн эгчийгээ хөнөөж, галдан шатаасан залууд бүх насаар нь хорих ял оноожээ
Өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрсөн эгчийгээ найзтайгаа хамтран хоолойг нь боож амь насыг нь бүрэлгэсэн. Улмаар галдан шатаасан этгээдийн гэм буруугийн шүүх хурал боллоо.

Шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн. Мөн гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд орон гэрээ галдан шатаасан. Тавьсан гал нь олон айлд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангид буруутган шүүсэн юм.

Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч С.Өсөхбаяр ахлаж, улсын яллагчаар Ч.Алтансүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Чулуунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Түвшинтулга нар оролцож, нийт 13 хохирогчтой хурал болжээ.

Өдөр эхэлсэн шүүх хурал орой хүртэл үргэлжилсэн бөгөөд шүүхээс дээрх хоёр залууд бүх насаар нь хорих ял оноосон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsaazal 2019-03-14 09:08:15
    Hun alsan humuusiig shuud tsaazaldag bh heregtei
  •  2019-03-14 03:50:57
    улс амьтаны зовлогоор бүтсэн төсөв дэмий үрээд байх юм. эрхтэнийг нь авч улсад тустай амьтанд өг
  • зочин 2019-03-14 01:34:14
    ухсэнд маанийн амьдад ажлын нэмэргуй юмнуудыг буудчих бас хэдэн жил тэжээнэ биз дээ