Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өчигдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм. 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан, үйлдвэрээс гарч байгаа түлшний чанар сайн байгаа, сэрүүний улирал эхэлмэгц гэр хорооллын айл өрхүүдэд хэрхэн түгээж, борлуулахаар төлөвлөөд байгаа зэргийг ажлын хэсгийнхэн ЗГХЭГ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулав. Жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа боловч уурхайгаас нүүрсээ татан авах тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар энэ үеэр хэлсэн юм. Хариуд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн амнаас нүүрс татах тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хамтран ойрын үед шуурхай шийдвэрлэнэ” гэсэн юм.

Мөн ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-ын даргад хандаж ажлын хэсгийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэх, тухайлбал агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаад байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүссэн юм.

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-03-14 07:09:13
    утааны шүүр энэ тэр гэж тэнэглэн мөнгө үрж байхаар барилга барьж хөдөө орон нутагт үйлдвэрлэл явуулж хүн амаа тараан байрлуулж хүн амын бодлого явуулал даа. саа...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-14 05:12:30
    Хамгийн гол нь л барилгажуулах асуудал ш дээ. Ийм сайхан талбайтай байж УБ хотоо тэлж төвийн холболттой шугмаар холбон бага хүүтэй зээлээр оруулах
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-14 04:22:16
    утаа ойрд багасаад байгаа юм урь унахаар галлагаа багасаж гэж бодсон оюун эрдэнэ бууруулаад байгаа юм байна л даа энэ хууг еренхийлегч болгочихвол монгол америк...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Солонго 2019-03-14 03:55:06
    Хавар болохоор замхараад байдаг асууда!!!! Ашгүй нэг ажил, хэрэг болох нь Баярлалаа танд!
    64.119.27.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2019-03-14 03:00:03
    Зөвхөн хотод өрх бүрээс агаар бохирдуулсаны татвар ав өөр гарц үгүй өгөхгүй нь хөдөө нүү
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • tttt 2019-03-14 02:57:16
    utaa ariliqgui baiq
    103.14.38.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-14 02:57:12
    Агаар хөрс Энэ асуудлыг зөвхөн барилгажуулж л шийднэ
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах