Найруулагч Н.Наранбаатар хударгагүй зан гаргасан уу
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” нэртэй жүжгийг УДЭТ “Бүсгүйн зурвас” нэртэй шинэ уран бүтээл болгон өлгийдөн авч, гуравдугаар сарын 1-нд  нээлтээ хийсэн билээ.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Эх жүжгийн зохиол “Ярилцлага” нэртэй ч тайзан дээр амилахдаа “Бүсгүйн зурвас” болж өөрчлөгдөн, зохиолд байхгүй олон үзэгдэл, үйл явдал болон дүрүүд нэмэгдсэн байна.

Уг жүжгийг үзсэн хүмүүс их шүүмжилсэн. Их сайхан хайрын тухай жүжиг үзэх гээд очтол нийгэмд болж бүтэхгүй зүйлийг их муухайгаар харуулжээ.  УИХ-ын гишүүдийн үг, үйлдэл, шар сэтгүүлчид шантаажчин эрхлэгчтэй, түшмэд нь зугаа цэнгэл хөөж сөнөсөн, сайхан гэр бүл сүйрсэн, ер нь л хар бараан, ойлгомжгүй жүжиг болсон байна гэж шүүмжилж дэмий жүжиг болсон хэмээн олон нийт ярьж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө үрсэн бүтээл болсон гэх.

Тэгвэл энэ жүжгийн зохиолч Л.Өлзийтөгс өнөөдөр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “Н.Наранбаатар найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь шударга бус санагдлаа. Л.Өлзийтөгсийн зохиол гээд л зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна” гээд зохиолынх нь нэрийг “Бүсгүйн зурвас” болгож өөрчилсөн нь ч таалагдаагүй гэдгээ дэлгэрэнгүй ярьжээ.

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс “Ярилцлага” жүжгээ 2003 онд бичиж, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номондоо хэвлүүлсэн байдаг учир уншигчид эх хувилбараар нь унших бүрэн боломжтой гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-03-15 03:09:29
    Нээрээ ч урлаг хүн ардыг соён гэгээрүүлэхээ больж дээ. ;(
  • жүжигчид 2019-03-14 10:39:50
    Энэ Доржсамбуу гэдэг нөхөр ямар авьяастай болоод гавьяат болсон юм бэ Бүтээсэн дүр найруулсан кино жүжиг гэж би л лав сонсоогүй юм байна Гүй ээ нээрээ
  • зочин 2019-03-14 06:34:27
    цес нь хавиргаа дэлсэж байгаа нь тэр терийн шагналдаа жулдаж бна гэсэн уг
  • hehe 2019-03-14 06:20:17
    naranbaatar urlag niigmees turuulj alhdag undsen zarchmiig hoish awiad zugeer l niigmiig tolidson zarim talaar niigmees hotsorson jujguud l tawidag hun.