Өнөөдөр: Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

08:00 цагт Улаанбаатар чуулгын байранд Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт болно. Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын дарга удирдлагууд оролцоно. Утас: 325044, 91113191

09:00 цагт МУ-ын Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-ныг "Хүүхэд-хэрэглэгч" өдөр болгон тэмдэглэх гэж байна. Өдөрлөгийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.  Утас: 88008781, 99991706

09:00 цагт  БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт Урлаг зааланд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-315566, 99832535

10:00 цагт Ашгийн бус байгууллагуудаас нийгмийн эмзэг асуудлуудад шийдэл дэвшүүлсэн санаачилгуудад 7 сая канад долларын санхүүгийн дэмжлэг олгоод буй Монгол дахь Канад сан 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулгын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. ХААНА: Сэнтрал тауэрийн 4 давхрын хурлын зааланд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг О.Гэрэл 88779173, эсвэл ЭСЯ-ны ажилтан С.Мөнхзултай 94036661 дугаарын утсаар холбогдож авна уу.

10:00 цагт Гаалийн ерѳнхий газар  Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Утас:99145985

11:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээтэй. Эрхэм сэтгүүлчид сурвалжилж өгнө үү.
Хаана: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Б блокын 3 давхарт Холбоо барих: 99895514

11:00 цагт  УУХҮЯ-ны хурлын танхимд  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих утас: 99089666, 99209315

11:00 цагт Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 91989008

11:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлж, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. ХБХ МҮЭ-ийн холбооны төв байрны 4 давхрын хурлын танхимд болно. Холбоо барих:99027019

12:00 цагт ЦЕГ-н ХМТ-ийн мэдээллийн танхим (НЦГ-ын 107 тоот)-д Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

 14:00 цагаас “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-315566, 99832535
 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.