С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

1999 оноос хойш анх удаа Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах гэж байна.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон учир ажлын хэсэг байгуулагджээ. Шинэчлэн найруулсан төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, ажлын хэсэг Засгийн газар гэсэн бүрэлдэхүүн оролцлоо.

Хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн л бол хуулиар эрхээ хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгаж байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол хуулиар зохицуулалт хийж, эрхээ хамгаалуулах эрх үүсч байгаад ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандах, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа холбоотой асуудлыг хуульчилсан нь буруу гэдгийг шүүмжилж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

-Хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон шинэ харилцааг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм. Түүнээс гадна хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан хууль. Тиймээс бид аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлсан эсвэл дордуулсан зүйл байхгүй. Одоогийн хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан.

Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-МҮЭХ ажил хаях онцгой эрхтэй байх эв санааны ажил хаялтын заалтыг оруулахыг санал болгосон ч Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсад МҮЭХ-ны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Монголын маш олон аж ахуй нэгж үйлдвэрчний эвлэлгүй байгаа. Байхгүй газруудад үйлдвэрчний эвлэл ажил хаяж болно гэсэн заалт үйлчлэхгүй болж байгаа юм. Эсвэл заавал бүх аж ахуй нэгж хүчээр үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн хуулиудын суурь зарчмыг муутгахгүйгээр гэрээгээ сайжруулаад явах ёстой гэсэн зарчим барьж байна. Түүнээс гадна хуулиас сануулах, цалингийн торгууль, ажлаас халах үндсэн сахилгын шийтгэлүүдээс цалин хасан сахилгын шийтгэлийг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авах ёстой, зөрчил гаргасан бол зөрчлийн шийтгэлээрээ явна. Хүн ажил хийснийхээ төлөө цалин авдаг. Гэтэл хийсэн ажлын урамшууллыг хасна гэдэг нь нэг талаас буруу, сахилгын шийтгэл биш гэж үзэж хуулиас хассан. Харин ажил олгогч, ажилтан хоёр яг тэгш эрхтэй гэдгийг тодотгож өгсөн. Хуулиараа ажил олгогчид илүү шаардлага тавьж, хоорондын гэрээгээрээ ижил эрхтэй байхаар тусгасан. Хоёулаа л хариуцлага хүлээнэ.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар:

-Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болсон. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцэлийг арилган баталгаажуулж,  хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг энэ хуулиар зохицуулах хэрэгтэй.  Түүнчлэн ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог  бий болгох хуулийг батлуулахыг дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөрчилийн хуулиар түр хоригдсон хүн ажил 2019-03-15 06:20:50
    зөрчилийн хуулиар түр хоригдсон хүн ажил тасласан гэж үзээд ажлаас халах нөхцөл үүссэн байгаа Эрдэнэт үйлдвэр дээр дотоод журмаар тийм байгаа . үүнийг шийдэх
  • Зочин 2019-03-15 02:25:47
    Хөдөө орон нутагт аль яаманд харъяалагдахаар 36 сарын тэтгэмж авах юм зарим зүйлийг ойлгохгүй байгаа үүнийг нэг мөр болгомоор байна