Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж байгаа эсэхийг шалгажээ
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хяналтын харьяа 8 хорих ангиудад “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж буй байдал”-ыг 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу шалгажээ.

Өнгөрсөн 2018 онд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 58.475.637.531 төгрөгийн гэм хорын хохирол төлбөрөөс 482.514.033 төгрөгийн төлбөрийг хоригдлуудын цалин хөлс, ар гэр болон бусад орлогоос барагдуулснаас 421 дүгээр нээлттэй анги 166.912.433 төгрөгийн төлбөрийг тус тус төлж барагдуулсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Энэ оны 02 дугаар сарын байдлаар гэмт хэргийн улмаас нийт 355 хоригдлын хүн, хуулийн этгээдэд учруулсан 59.658.591.955 төгрөгийн гэм хорын хохирол төлбөртэй байгаагаас 409 дүгээр хаалттай хорих ангид хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 42 тэрбум төгрөгийн, 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангид 15 тэрбум төгрөгийн хохирол төлбөртэй хоригдлууд ял эдэлж байгаа нь хохирол төлбөртэй нийт хоригдлын 83 хувийг эзэлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suugii 2019-03-15 18:10:37
    Авилгал албан тушаалтнуудын хэрэг дээр Хохирлоо барагдуултал нь шоронд нь байлгадаг хохирлоо төлөөд дуусвал нь шууд гаргадаг хуультай болчихвол зүгээр юмсан
  • Бат 2019-03-15 05:02:48
    Гэмт хэрэг ялангуяа хулгайн хэргийн учруулсан хохиролыг барагдуулах хэрэгтэй шүү дээ тэгвэл гэмт хэрэг гарахгүй болно