Улсын хэмжээнд  19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 7.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 68(0.9%)-аар өсжээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс өсөхөд хулгайлах гэмт хэрэг 945 (32.3%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 429 (9.2%), дээрэмдэх гэмт хэрэг 144 (43.2%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 109 (6.3%)-өөр буурсан хэдий ч, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 471 (6.1 дахин), гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 54(65.1%), залилах гэмт хэрэг 252 (26.6%), мал хулгайлах гэмт хэрэг 163 (78.4%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 2 сард 35.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 7.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 3.4 (10.7%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 5.6 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 2 сард 1.5 мянган хүн гэмтэж, 348 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 67 (4.7%)-гоор, нас барсан хүн 63 (22.1%)-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2019 оны эхний 2 сард 7.1 мянга болж, 490 (6.9%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 3.3 мянга (46.3%) нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 448 болж, өмнөх оны мөн үеэс 73 (19.5%)- аар, хүүхэд оролцсон хэрэг 83 болж, 35 (72.9%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 412 болж, 315 (4.2 дахин)-аар өсөж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 299 болж, 28 (8.6%)-аар буурчээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард улсын дунджаар 35 болж, өмнөх оны мөн үеэс 1 (2.9%)-ээр өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 137 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 (65.1%) өөр өссөн байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 371 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 163 (78.4%)-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1.5 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 6.0 (43.6%) мянгаар, баривчлагдсан хүний тоо 104 (7.4%)-өөр өссөн байна.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-03-15 03:49:46
    Manai tsagdaa nar jaahan unertuulchihsen baihad l barij avaad horiod baidag yum chin too osolgui yahav.
  • зочин 2019-03-15 03:07:44
    ГАйхуулах юмаа олж яадажчих юм аа. Магадгүй улсын хэмжээнд 24 цагын дотор 20 мянга гаруй хүн эрүүжүүлэгдлээ гээд л тийм дээ Согтуу Монгол Хулгайч Монгол нэртэй ...