Сэтгүүлчийн хувийн мэдээллийг задруулсан цагдаад шийтгэл оногдууллаа
Албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар нийтлэл бичдэг www.Dorgio.mn-ийн сэтгүүлч А.Баярмаад өс санаж явдаг эрх мэдэлтнүүд байдаг бололтой.

Сэтгүүлч А.Баярмаа нь “сэлэм” С.Бямбацогт, Стандарт Хэмжил Зүйн Газрын Дарга Г.Гантөмөр зэрэг хүмүүсийн хууль бус үйлдлийн талаар цуврал нийтлэл гаргаж, баримтыг нь анх дэлгэж байсан бөгөөд үүнээс болж бусдын дарамт, заналхийлэлд өртөж байсан юм.

Тэгвэл эрх мэдэлтнүүд сэтгүүлчийг цагдаа шүүхээр дарж авах гэсэн тэдний санаа бүтэлгүйтээд ирэхийн цагт хууль хүчний ажилтнуудыг хүртэл ёс бус үйлдэлдээ ашигласан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн гаргасан гомдлын дагуу сэтгүүлч А.Баярмааг шалгаж байсан бөгөөд сэтгүүлчид хууль бусаар 20 сая төгрөгний торгууль оногдуулсан нь саяхан шүүхээр тогтоогдож хэрэгсэхгүй болсон юм. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х нь сэтгүүлчийн хувийн мэдээллийг цагдаагийн мэдээллийн сангаас авч бусдад дамжуулсан байж болзошгүй байна.

Хувь хүний нууцтай холбоотой сэтгүүлчийн тухай мэдээллийг авсан этгээд нь “Танхай .... ” гэсэн нэртэй фэйсбүүк хуурамч хаягаас сэтгүүлчийн хувийн мэдээллийг түгээсэн байдаг. “Танхай....” гэгчийн найзууд дотор СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн ойрын нөхдүүд болох СХЗГ-т удирдах албан тушаалтай н.Ням-Эрдэнэ (Nyamка Nyamka), А.Галбаатар (Galaa Galaa), П.Долгормаа (Doogii Purevdorj), Заанхүүгийн Мөнхбат, Uuganbayar Uugnaa гэх мэт нөхдүүд байгаа нь нууц хаягны ард хэн байгаа, цагдаад хэн захиалга өгч мэдээллийг олж аваад ямар зорилгоор түгээсэн нь болох хардлагыг төрүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч А.Баярмаа Цагдаагийн Ерөнхий Газрын хяналт шалгалт, үнэлгээ, дотоот аудитын хэлтэст гомдол гаргасны дагуу шалгалт явагдаж цагдаагийн ажилтан дэслэгч Х-д сахилгын шийтгэл оногдуулжээ.
Албан тушаалтнууд өөрсдийн хууль бус үйлдлийг нуух зорилгоор олон хүнийг хөлдөө чирч байгаа зөвхөн нэг жишээ нь энэ юм. Бусдад чирэгдэж ёс бус үйлдэл хийж байгаа тэдгээр залуус эргээд хариуцлагыг нь өөрсдөө үүрнэ гэдгээ ухаарч байгаа.
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.