Эхний ээлжинд иргэний үнэмлэхний онлайн захиалгыг хүлээн авна гэв
Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрөөс гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж байгаа тухай мэдээлсэн билээ.
 
Тэгвэл энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх ажил хэр төвшинд яваа талаар УБЕГ-аас тодруулахад “Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэх, гадаад паспортын онлайн захиалга эхлээгүй байна. Харин хүлээн авах програм хангамж болон бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд одоогийн байдлаар туршилт хийгдэж байна. Ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхний ээлжинд иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг хүлээн авч эхэлнэ. Гадаад паспортын тухайд энэ сарын сүүлээр онлайн захиалгыг нэвтрүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлэхдээ иргэдэд хэрхэн ямар байдлаар, яаж захиалах талаар нэгдсэн мэдээллийг хүргэх болно” гэлээ.
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цолмон 2019-05-20 13:53:16
    иргэниы үнлэх яаж онлойн захиалах вэ бүртгэл гэж орохоор болохгүй байнаа
    202.126.89.176
    Мэдэгдсэн Хариулах