Дархан хот “Гэрлэх ёслолын өргөө”-тэй боллоо

Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн  өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ.

Аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ. Энэхүү өргөөг нээж  Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо.

Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй болж, мянга мянган залуу хосууд маань төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд нээлтэнд оролцогчид баяртай байгаагаа илэрхийлж байв.

Гэрлэх ёслолын өргөөг байгуулахад холбогдох яамнаас засварын 40 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас доторх тохижилтын 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэн аймгийн ГБХЗХГ-ын хоёрдугаар давхарт байгуулсан байна.

Аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст жилд 500 гаруй залуу хос гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа гардаг авдаг байна. Эдгээр хосууд маань өнөөдрөөс эхлэн Гэрлэх ёслолын өргөөнд ёслол төгөлдөр гэрлэлтээ батлуулах, мөн алтан, мөнгөн, очир эрдэнийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.
 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.