Багшдаа зодуулсан сурагч ГССҮТ-д эмчлүүлж байна
Ерөнхий боловсролын сургуулийн багш ахлах ангийн сурагчаа зодож, элгийг нь бяцалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орсон байна.

Хүүгийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэж мэдээлж буй. Тодруулбал хүүгийн эгч “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” гэжээ. Одоогоор хүүгийн бие хүнд юм ярьж чадахгүй, хэвтэрт байгаа. 

Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон аймгийн Боловсролын хэлтсийн газраас шалгаж байгаа аж. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2019-03-17 10:27:40
    Хөөш оллоо гуай 15 настай хүүхэд тамхи татаж хичээлээсээ хоцорсон гэж зодуулсан. Элэгддэг багшийн буруу ч зөв хүмүүжүүлээгүй эцэг эхийн ч буруу. Зөв мэдээл.
  • д 2019-03-15 16:38:21
    35-р цэцэрлэгийн Мөнхзул гэж багш хүүхдийн минь хоолойг базсан байсан шүү!!! Бүр сурцтай, ул мөр үлдээгүй болохоор яаж ч чадаагүй.
  • zochin 2019-03-15 15:45:41
    Ганц нэг уйваагүй хүмүүсийн үйлдлээр бүх багш нарыг доромжилж болохгүй шүүдээ. Хүн бүр багшийн гар дамжиж амьдралд хөл тавьсан байгаа. Сайн багш нар хавьгүй их...
  • зочин 2019-03-15 12:34:38
    хичээлээс хоцорвол хоцорно л биз хуухдийг зодох нь буруу уих ын гишууд ажилдаа ирэхгуй цалингаа аваад байхаар хуухдууд ч зев байх даа
  • ХҮНИЙ ЭРХИЙН АЖИЛТАН 2019-03-15 08:34:44
    МОНГОЛЫН БҮХ БАГШ НАРТ ХАНДАН ХЭЛЭХЭД ТА БҮХЭНД ХҮНИЙ ҮРД ГАР ХҮРЭХ ЭРХ ОГТ БАЙХГҮЙ ШҮҮ.ЯЛАНГУЯА ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХАТУУ АНХААРААРАЙ.
  • Зочин 2019-03-15 07:00:27
    Багш нар ер нь хүүхдийг дарамталж гар хүрнэ гэдэг байж болшгүй хэрэг. Эцэг эхчүүд бид хүүхдээ байдгаараа хайрлаж өсгөдөг юм. Эрдэм номоо заагаад л явбал барав.
  • As 2019-03-15 05:16:29
    Bagsh nar ugaasaa iim lalaruud bdagsht zaasan ch yum baihgvi.
  • zochin  2019-03-15 05:15:46
    bagsh nariig sain shalgaj setgel zuin emch nart shinjluulj dugnuulj ajild avch baih heregtei mongol ulsiin ireedui bolson huuheduudiin eruul mend saruul uhaan