ГЕГ:Насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ
Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед хил гаалиар хар тамхи оруулж ирэх, мөн хориотой эм бодис, бараа бүтээгдэхүүн оруулж ирэх тохиолдол нэмэгдсэн байна.

Тиймээс иргэдийг ийм төрлийн хууль бус зүйлээс урьдчилан сэргийлэх, мөн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ГЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Тамир “Он гарснаас хойш хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэх, хуулиар тогтоосон татварыг дутуу төлөх, татвараас зайлсхийх гэсэн зөрчлүүд их гарч байна. Ийм чиглэлийн хууль бус зөрчлийг таслан сэргийлэх, ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зэргээр олон ажлыг хийж байна.

Хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Ингэсний үр дүнд өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 15 үйлдлийг илрүүлсэн.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан таван үйлдэл бүртгэгджээ. Зүүн өмнөд азийн улс орон Европийн улс орноос оруулж ирэхийг завджээ. Дөрөв нь монгол иргэн бол нэг нь гадаад улсын иргэн буюу Нигер улсын иргэн холбогдсон байгаа юм.

Улс орны хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг авч орж ирэхдээ “Би мэдээгүй, мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгдөг. Манай улсын иргэд өөрсдөө Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөөд эргэж орж ирэхдээ хар тамхи биедээ авч орж ирэх, ачаа тээшиндээ нууж оруулж ирэхийг завддаг. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис манайд орж ирэх юм бол маш бага тунгаар олон хэрэглэгчдэд шууд хүрч байна.

Хэрэглэгч нь ихэвчлэн залуучууд байгаа нь харамсалтай юм. Магадгүй залуус маань хар тамхи оруулж ирэхийг бодож байж магадгүй. Тиймээс энэ хууль бус үйлдлээсээ сайн дураараа татгалзах ёстой юм шүү. Магадгүй хар тамхи хэрэглэгч нь таны гэр бүлийн хайртай хүн байх вий. Тиймээс энэ хууль бус үйлдлээс татгалзаж сураарай” гэв.
 
Манай улс өмнө нь тээвэрлэгч дамжин өнгөрүүлэх орны тоонд ордог байсан бол 2015 оноос хар тамхины хэрэглэгч орон болжээ. Өнгөрсөн 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.
 
Тодруулбал, 2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгаснаас үүнээс 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй хүн аж. Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх түгээмэл байдаг аж.
 
Сүүлийн үед шуудан илгээмжээр хар тамхи дамжуулах нь олширсон байна. Нигер Улсын иргэн гадаад улсаас ирсэн шуудан илгээмжийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь дайчлан баривчилж хар тамхийг илрүүлсэн. Энэ хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд тухайн иргэнийг яллагдагчаар татсан байна. Түүнчлэн Их Британи , Орос, Хятад, Герман зэрэг улсаас ирэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Одоогоор олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн таван хэрэг бүртгэгдсэн байна.
 
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завддаг хар тамхины төрөлд ихэвчлэн олсны ургамал, “ice” гэж нэрлэгдэх мөсийг хилээр их оруулж ирдэг аж. Сүүлийн үед “LST” гэх шинэ төрлийн мансууруулах бодисыг хилээр оруулж ирэх тохиолдол элбэг болжээ. Үүнийг хэрэглээд донтсон хүнд савлах, юм хэлбэлзэж буй мэт харагдаж мансуурдаг байна.
 
Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 7-15 зүйл ангид зааснаар оролцоо тус бүрээр ангилж хариуцлага хүлээлгэдэг учир энэ төрлийн бодисоос хол байх, уруу татагдахгүй цагдаагийн байгууллагаас байхыг анхаарууллаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-15 12:29:58
    монгол ялж байгаа нь тэр еренхийлегчийн хуу хар тамхичин ер нь манай улсын хар тамхины гол нууц ноентон нь женко байхад гайхаад байх юмгуй тэгэхээр одоо яана вэ...