“Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална гэв
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв.

Тодруулбал, тус уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16.20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсан ноцтой осол гарсан. Ослоос хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан ч дөрвөн хүнийг нь аварч чадаагүй юм. Онцгой байдлын газрын алба хаагчид 9 өдөр ажиллаж байж нурангид өртсөн иргэдийг цогцсыг гаргасан байгаа юм.

Тэгвэл сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна.

Тиймээс энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. Дахиад тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дарануйлал 2019-03-16 04:41:21
    Бүх лизензийг цуцална гэсэн юу гэсэн үг вэ? Сайд бүгдийг мэддэг болжээ. Үндсэндээ дарангуйлал тогтжээ.
  • 2 БАЗАРЫН АЛЬ НЬ ДИЙЛЭХ ВЭ. 2019-03-16 04:17:43
    СУМЪЯА БАЗАР ДИЙЛЭХН ҮҮ БАЯН БАЗАР ДИЙЛЭХ НҮҮ ХАРЖ Л БАЙЯ.
  • zochin 2019-03-16 02:34:37
    shal hudla bayn bazraagaas mongo awtsan bhaa ter uurhai chin zugeer l ajilaa ywuuljil bna l shdee sumyabazar mongo awtsan bhaa
  • Zochin 2019-03-15 13:54:11
    Zygeer neg tsutslaad zogsoxgyi uxsan gazruudiig ni oorsdoor ni noxon sergeelgex xeregtei.Xairan saixan baigali delxii!
  • зочин 2019-03-15 10:45:45
    аль хэдийн цуцлах байсан юм ер нь хууль зерчсен бол юун нехен олговор шууд цуцалж бай шуухдэж заваарах боломж буу олго
  • иргэн 2019-03-15 09:35:46
    цуцал.дахиад 40 хүн үхвэл ухаж гаргах гэж жил болох уу.Ухаж гаргах гэж байгаад дарагдаж үхэх байлгүй.ер нь тэгээд ч голын эргээс аравхан метр зайд Карьертай