Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 926.8 тэрбум төгрөг болжээ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 2 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.0  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4  их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 2 дугаар сарын эцэст 926.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 92.2 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 66.2  тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 2 дугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 578.2  тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-15 08:50:40
    банкныхаа хүүг бууруулчих өөрсдөө бага идэж ууж байгаач ард түмэнд битгий дайралт хийгээд бай
  • Бат 2019-03-15 08:34:39
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй