Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа
Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулав.

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчисан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Уг тэгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн М 2019-03-16 13:29:07
    Оройн цагаар болгоомжтой яв гэдгийг юу гэж ойлгох вэ? Цагдаа нэмэргуй болсон амь амиа даагаарай гэж уу? Эсвэл орой битгий яваа хотыг хулгайч мэддэг болсон гэж у...
    202.179.25.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зүүн 2019-03-15 10:28:38
    хууль дүрэмээ чангал бас гэрийн хүмүүжил хамгийн гол шүү дээ.
    122.201.24.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-15 10:28:03
    Соц нийгмийн үеийн ЭХууль хэрэгтэй. Дээрмийн гэмт хэрэгт 10-15 жилийн ял хүндрүүлэх нөхцөл байдалтай бол цааз өгөх ялтай байлаа....
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • chaaziin hyylian sergeeh ni zeb boljee!! 2019-03-15 09:30:09
    ene ylas oron chini syirlee:yah be?....byh l muu muuhai yabdalaar dyyrchee!!ergeed hebiin baidald hezee ch orohoorgyi boljee!!!chaaziin hyylian ergej haraad ser...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах