Шинэ төрлийн мансууруулах бодис оруулж иржээ
Манай улсад өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн мансууруулах бодис улсын хилээр оруулж ирсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа залуус хүнийг үхэлд хүргэх маш хүчтэй мансууруулах төрлийн бодисийг FC тоглоомын газарт зарж борлуулдаг байжээ.

Тэд энэ бодисоо Япон улсаас хэрхэн яаж оруулж ирснийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна.

Одоогоор саатуулагдсан таван залуугийн цуснаас шинжилгээ авахад канабисийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогджээ. Тэдний хоёр нь их сургуулийн оюутнууд бол гурав нь эрхэлсэн тодорхой ажиллгүй хүмүүс байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д 2019-03-16 15:59:36
    Сайхан мэдээ бна
  • Бат 2019-03-16 07:04:12
    Хар тамхи зөөх зарах хадгалахад Оросод 25 жил хятад улс цаазаар авдаг манай улс шайшаадаг энгэхлээр энэ том зах зээлүүд манайхыг удахгүй эзэлнээ