“Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор шийдвэрлэв

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэв.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-18 04:07:24
    Зөв ш дээ. 500 хүний ар гэрийн амьдрал чухал уу 3 сая Монголчуудын хувь заяа чухал уу гэдгээ бодолцоочээ. Баяр хүргэе. тууштай тэмцсэнд талархаж байна.
  • батмөнх 2019-03-17 17:31:49
    монгол улсынхаа газар шороог хэнд ч ухуулмааргүй байна хойч үедээ газар усыг сийчсэн гамшиг болсон эх орноо хүлээлгэж өгмөөргүй байна.тэд харж байгаа
  • зочин 2019-03-16 18:57:46
    Үнэхээр харамсалтай, монголд ганц гэж хэлж болохоор хариуцлагатай уул уурхайн байсан юм даа, тэнд ажиллаж байсан 500 аад ажилчид тэдний ар гэрийг бодолцсон уу
  • Шантаж!!! 2019-03-16 07:26:37
    Шантажаар мэргэшсэн ийм юмнуудыг төр засаг няц гишгэх хэрэгтэй шдээ!!! Гад.хөрөнгө оруулалтыг татах гэж төр нь чармайж байхад энэ хэд нь??!!!
  • zochin 2019-03-16 04:23:22
    Сентерра Гоулд Монголын төлөө ямар их юм хийлээ. Өчнөөн айл өрхийг тэжээж Шинэ төрөхийг барьж өгөө биз дээ. Үнэн үхэрүүд юмаа
  • Зочин 2019-03-16 04:20:49
    Тэгээд тэр лицензийг Степ гоулд гэж ХХБ- н компанид өгсөн гээ биз дээ . Одоо тэгээд Босоо Хөхүүдийн шударга нь хаа бна ???????