Улсын хэмжээнд 661.2 мянган төл бойжиж байна
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг 21 аймагт ажиллажээ.

Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэх, дамлан худалдаалах, ах дүү танил тал харгалзан олгох зэрэгт хяналт тавих, гамшгийн үед ажилласан зардал, гарсан хохирлыг үнэн, зөв ирүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгож ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см байгаа юм.

Одоогийн байдлаар төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Оны эхний нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байна.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-16 04:59:20
    статистикийн мэдээний тогтолцоог яамаар юм бэ одоо бог малын хориос гучин хувь нь теллесендее юун хоер хувь