ОХУ руу зорчиж буй иргэдийн анхааралд
ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн түр оршин суух буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлийг “ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн тухай Холбооны хууль”-ийн дагуу тус улсын Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан ерөнхий газар /ШХАХЕГ/ баталгаажуулдаг байна.

Уг байгууллага манай ЭСЯ-ны Консулын хэлтсийг зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш хэмээн үзэж, Консулын хэлтсийн хийсэн бүртгэлийг баталгаажуулахаа зогсоогоод байгаа ажээ.
 
Үүнтэй холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэс ОХУ-д зорчиж байгаа монгол иргэдийн түр оршин суух бүртгэлийг хийхээ зогсоосон тул ОХУ-д 7 хоногоос дээш хугацаагаар зорчиж буй иргэд тус улсад ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор байрлаж буй газрынхаа харьяа дүүргийн ШХАХЕГ-ын салбар буюу Төрийн үйлчилгээний “Мои документы” төвд хандаж, бүртгэлээ хийлгэхийг ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдэж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2019-03-25 13:09:41
    Ийм улсад Монгол Улс адилхан торгууль, адилхан хүнд суртал гарагх ёстой. Эд Эгийн голийн цахилгаан станцыг бариулахгүй талаар хэвлэлээрээ их юм бичиж байгаа.
  • О 2019-03-16 07:29:51
    Оросуудын хүнд суртал үнэхээр аймшигтай!!!!