Бадархундага нуураас хулгайлсан мөнгөн аягануудыг улсын орлого болгов
Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт Бадархундага нуураас олон тооны мөнгө аяга хулгай хийж, улмаар эл үйлдлээ далдлахын тулд галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ.

Хэргийг эргэн сануулахад, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авахдаа, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан.
Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Энэ хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял шийтгэжээ. Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгожээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-17 01:24:46
    улсын орлого болгоно гэж женкод хураалгана гэсэн уг едийд баасан авгайгаас эхлээд едер бур еер еер менген аяганд цай гударч байгаа байлгуй
  • Бор 2019-03-16 15:07:12
    Эдгээр залуус хог түүж байгаль орчин цэвэрлээд шоронд оржээ Монгол нэг иймэрхүү хуультай орон Төрийн мөнгө хулгайлсан нөхдүүдийн хаясан хог шүү дээ
  • O 2019-03-16 06:59:48
    Tiin
  • ХУУЛЬЧ 2019-03-16 05:50:16
    БУУДУУЛАН БАЙЖ БАРЬСАН ШУДАРГА ИРГЭДИЙГ ЯАЖ УРАМШУУЛАН ШАГНАСАН БЭ.МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛСАН 2 КАЗАХ ИРГЭНИЙГ ЦАГААТГАСАН ГЭСЭН ҮГ ҮҮ
  • Бат 2019-03-16 05:14:11
    Бид л уул ус овоо тахих заншлаа мартаж нэг их хадаг яндар мөнгө төгрөг дээр үед овоонд чулуу л нэмдэг байсан шүү дээ тэнэгүүдээ
  • зочин 2019-03-16 05:03:56
    улсад орлого оруулдаг хулгайч нар ч манай удирдагч нарыг бодвол шоронгийнхоо хоолны менгийг телчихсен юм биш уу
  • Аа 2019-03-16 05:02:30
    Улсын орлого болгох гэж яана гэсэн үг вэ
  • иргэн 2019-03-16 05:01:41
    Төрийн өмчийн хороо улсын хэмжээнд байгаа бүх овоог бүртгэлжүүлж, дээр нь тавьсан мөнгө эд зүйлсийг тоолж данс хөтөлмөөр юм биш үү. Овоонд гар хүрвэл шорон !?
  • иргэн 2019-03-16 04:59:01
    Хогийн цэг дээрээс юм түүсэн хүнийг баривчилж, шоронд хийгээд, түүсэн юмыг улсын орлого болгох уу. Хохирогч нь хэн юм бэ