Хил, гаалиар орж ирэхдээ хүний бараа буюу дайвар бүү ав
Сүүлийн үед хил гаалиар хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, эмийн бүртгэл жагсаалд байхгүй гоо сайхны тарилга болон эм оруулж ирэх явдал ихсэж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлсэн билээ.

Манайхны хувьд хил гаалиар дамжин өнгөрөхдөө хүний дайвар авч орж ирэх, хүний барааг мөнгөөр авч орж ирэх гэж байгаад элдэв гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна.
 
Нөгөө талаар үнэхээр мэдлэг мэдээлэлгүйгээс болж мөнгөний сургаар хүний гар тээш барьж орж ирээд бурууддаг байна. Учир нь хүний дайсан дайварт хил гаалиар оруулахыг хориглосон хориотой бараа бүтээгдэхүүн байдаг аж.
 
Харин дайсан хүмүүс нь эргээд олддоггүй, зугтаадаг байна.
 
2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага  325 хууль бус  үйлдлийг илрүүлж таслан зогсоожээ. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн.
 
Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байгаа талаар  мэдээлсэн.
 
Өнгөрсөн 2018 болон энэ онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд  дахин давтагдаж, арга нь улам нарийсан зохион байгуулалттай болжээ.
 
Тиймээс иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсэж байна гэж сануулж байна. Хэрвээ хүний дайвар бараа бүтээгдэхүүн авах юм бол иргэн та гэмт хэргийн хохирогч болохгүй харин гэмт хэрэгтэн болох хуультай гэдгийг мэддэг байх хэрэгтэй шүү.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-16 13:28:30
    Har niileg uutiig rentgen tuya nevt harj chaddaggui
    • kkk 2019-03-18 04:27:08
      Нэвт харж чадаагүй зүйлээ ухаж гаргаж ирээд нүдээрээ хардаг юм шүү дээ.
  • зочин 2019-03-16 13:22:38
    гэрэл эргуу чавганц шиг юм нэгээс хоер егуулбэр байхад л болно шуудээ нэг олон ижил утгатай егуулбэрууд