Маргааш орой НӨАТ-ын урамшууллын тохирол явагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол  гуравдугаар сарын 17-нд буюу маргааш орой “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана.
 
Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн бүх баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай.
 
Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.
 
Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. И-Баримтаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.