KFC гал тогоогоо олон нийтэд нээлттэй танилцууллаа
“KFC – Нээлттэй гал тогоо” -ны өдөр  3 сарын 16-нд  11-16 цагийн хооронд KFC Бизнес плаза, KFC Хоум плаза, KFC  Галлериа салбаруудад  амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ өдөрлөгийн зорилго нь KFC-ийн гал тогооны өдөр тутмын үйл ажиллагаа, дэг, үйлчилгээний стандарт болон KFC амтат шарсан тахиа гал тогоондоо цоо шинээр бэлтгэгдэн хэрэглэгчдэдээ хэрхэн хүрдгийг нээлттэй танилцуулахад чиглэгдсэн юм.

KFC –ийн албан ёсны  фэйсбүүк пэйж хуудаснаас мэдээлэл авсан олон нийт www.kfcmongolia.com веб сайтаар  нь  бүртгүүлэн, оролцсон байна.

Олны танил хүмүүс KFC –ийн гал тогоонд ажилласан талаарх нэвтрүүлэг үздэг байсан бол өөрөө оролцож, танилцсан нь сонирхолтой байлаа гэцгээж байв.





























Бусдад түгээх
  • gplus