Хятад иргэнээс авлига авсан алба хаагчийг шүүнэ
Одоогоос жилийн өмнө зам дээр монгол эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.

Тодруулбал, замын гарцыг бетоноор тагласнаас үүдэн гарцгүй газраар зам хѳндлѳн гарч явсан Монгол эмэгтэйг дайрсан Хятад жолооч осол гаргачихаад хэргийн газраас оргон зайлахыг завдсан.

Тухайн үед хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагч дээрх хятад иргэнээс 20 сая тѳгрѳг нэхэмжилж хэргийг түүний талд шийдвэрлэж ѳгөхѳѳр тохиролцсон байдаг. Энэ хооронд осолд өртсөн 48 настай эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Тэгвэл авилга авсан алба хаагч ажлаасаа чѳлѳѳлѳгдѳж, шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлэхээр болсон бөгөөд энэхүү хэргийг өнөөдөр анхан шатны шүүхэд хэлэлцэх тов гарчээ. Шүүх хурлын талаар эргэн мэдээлнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-03-18 11:28:52
    муухай амьтанд тэр 20 сая нь шингэж юм болох уу, үйлийн үр нь ирнэ гэдэг, ирж л дээ
  • Зочин 2019-03-18 03:43:38
    балиар авилгачин бэ. Хохь нь.
  • яана даа, харамсаж байна 2019-03-18 03:42:27
    ХУУЛИЙХАН авлигад бүрэн идэгдсэн. САЯХАН салхитын хэрэг дээр 8 хуулийн ажилтан 2 тал болоод үзэлцсэн талаар их бичсэндээ. ТӨРийн төмөр нүүр хэрэгтэй
  • зочин 2019-03-18 03:25:50
    Ясыг н цайтал хорих хэрэгтэй.