Г.Занданшатар: Парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудлууд хуримтлагдсан учраас УИХ-ын хуульд заасны дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад дэлгэр сайхан хавар цаг ирж байна. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, газар нутгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хирнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд ирэх өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.

Улстөрчид хариуцлагагүй эв нэгдэлгүй нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн хямралд улс орон нэрвэгдэж байна. Ийм учраас ээлжит бус чуулганд гурван чиглэлд анхаарч ажиллахыг уриалж байна.

Парламент ёсыг төлөвшүүлж, парламент засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ
  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  • Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал,
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөл тухай асуудал,
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-18 12:30:08
    ГХЯ-аар дүүрэн Баянхонгорын улаан хацартууд Энэний хамаатнууд
    202.120.234.111
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-18 11:11:26
    Эхлээд эгч Батцэцэгийгээ ИНЕГ -н буг болголгүй холдуулчихвал яасан юм вэ? Занданшатараа
    202.126.88.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-18 07:40:21
    ПРОКУРОР, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,ШЕЗ-ИЙН ДАРГА НАРЫГ НЭН ДАРУЙ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙМААР САН
    64.119.17.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-18 07:04:48
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2019-03-18 05:43:26
    ENE ER ODOO L MEDEJ BAIGAA YUM UU?
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-18 04:32:16
    уих одоо хуралдаж шийдвэр гаргаж чадахгуй бараг тал нь жду чин
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Заза 2019-03-18 04:05:22
    АТГ , прокурорууд яавжээ. Шуухииг хурдхан зайлуул.
    89.219.10.162
    Мэдэгдсэн Хариулах