Шинэ нам үүсгэн байгуулах хуралд урьж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр мэдээлэл хийж, УИХ-д суудалтай, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа мэдэгдсэн. Улмаар тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу ШИНЭ-ийг байгуулсан. Тэгвэл тус намынхан Төрийн ордонд анхдугаар Их хурлаа зохион байгуулахаар болжээ. Хурлаас намын дүрмээ баталж, намын даргаа сонгох юм. Мөн намын бүтэн болон товчилсон нэр, билгэдэл, далбааны загвар батлахаар төлөвлөсөн байна. Их хурал болохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр өөрсдийн үүсгэн байгуулж буй шинэ намд гишүүнээр элсэж, үүсгэн байгуулах хуралд нийт ард түмнээ хүрэлцэн ирэхийг уриаллаа. Шинэ нам үүсгэн байгуулах хуралдаан 2019.06.06-ны өдөр "Төрийн ордон"- нд болно. Та бүхэн асууж тодруулах зүйл байвал 77073311 дугаарын утсаар лавлаж болох юм.







П.Анир
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus