“Арслан” Г.Доржсамбуу агсныг эргэн дурсана
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид нэрт найруулагч,жүжигчин,багш Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулан "Тэнгэр мэднэ" хүндэтгэл ёслолын арга хэмжээг энэ сарын 22-нд зохион байгуулна. Энэ үеэр түүний нэрэмжит гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, "Арслан цомын эзнийг тодруулах юм. Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" шагналыг түүний гэр бүлийнхэн нь 1995 онд санаачлан Монголын театрын урлагийн шилдэг уран бүтээлчдэд олгож эхэлсэн байдаг.

Найруулагч Г.Доржсамбуу нь 1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны кино найруулсан байдаг. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Goviin Zeregleegiin HARAAL 2019-03-20 02:17:15
    Goviin Zereglee kinond togloson, oroltsson buh humuus nas barsan, zaluugaaraa. Ene ter kinonii ued tohioldson haraal baisan gej yaridag. Unen baihaa.