Шимтгэл төлөгчдийн 32.7 хувь нь 500001-900000 төгрөгийн цалинтай

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1  мянгаар, ажиллагчид 38.3  мянгаар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 мянгаар, өмнөх улирлаас 0.5  мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 мянгаар, өмнөх улирлаас 1.2  мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4  мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2  мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай, 213.3  мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 140.9  мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 36.2 мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 103.3  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-03-19 10:24:03
    buu shaa. tsalingaa hylhidaad bgaag tegvel yah be? teriig shiid. Shuuh MHG hog bolson gazar