“Жананаран” эмнэлэг зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2019 оны төлөвлөгөөт шалгалтаа үргэлжлүүлж байна.

Энэ удаагийн шалгалтаар Баянгол дүүргийн Нарны хороололд байрлах “Жананаран” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн, үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байгаа зөрчил илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлэгт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.

Түүнчлэн тус дүүргийн 20-р хороонд байрлах “Нууц увидас рашаан” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар их эмч Р.А-ийн эмчлэх эрхийг гурван сарын хугацаатай хасаж, торгууль ноогдуулан, гомдол гаргагч иргэнд нөхөн төлбөр эмчилгээний зардлыг олгуулахаар шийдвэрлэж, 100 хувь барагдуулж ажиллажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-03-20 01:45:17
    Emnelegt uzuulexees aigaad baidag boljee. xunii tuluu gesen chin setgeleer ajilladag baix ni chuhal bna daa.
  • зочин 2019-03-19 10:27:22
    зориудаар хун алахыг завдсан хэрэг хатуу шийтгэх хэрэгтэй