Б.Мандах: Уул уурхайн ашгаас оюутнуудад зориулж байна

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Төр захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мандахтай ярилцлаа.

-Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулагдаад гурав дахь жилтэйгээ зол­гож байна. Танай аймгийн хэмжээнд ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна вэ?

-Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулаг­даад гаргасан тогтоо­лууд, биелэлт түүнтэй холбоотой хийх аж­лууд манай аймгийн хэм­­жээнд дутагдалтай бай­сан. Аймгийн тухайд олон жил дарга хийсэн хү­мүүс байснаас бүтээн байгуулалтын ажил удаа­ширсан. Дахин сонгуу­лийн үр дүнд хоёрдугаар сараас одоо байгаа удирдлагууд ажлаа авч багагүй хугацаа өнгөрсөн ч тодорхой хэдэн ажил хийсэн. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэстэй холбоотой хийсэн ажил гэвэл нэгдүгээрт, Засаг даргын 2014-2016 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж бүх сумын иргэдээс авсан саналын дараа боловсруулалт хийсэн. Энэ хөтөлбөр иргэдийн санал, зорилгод нийцсэн гэж үзэж байгаа.

Манайх 83 багтай. Бүх багийн даргыг мотоциклиор унаажуулсан. Мөн тэднийг чадавхжуулахаар аймгийн багийн дарга нартай холбоотой ажиллах агентлаг, хэлтэс хамтраад аймгийн ЗДТГ-аас сургалт зохион байгуулсан. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран багийн дарга нарт баг, иргэний хамтын ажиллагаа, тэдний захиргааны асуудлууд ямар байх ёстой. Яаж хамтарвал боломжтой вэ гэсэн хоёр дахь сургалтыг зохион байгуулсан. Иргэд өргөдөл, гомдлоо өгч шийдвэрлүүлэхдээ хэнд нь өгөх гэж байгаа нь мэдэгддэггүй байлаа. Мөн аймгийн Засаг даргын А/61 дүгээр захирамжийн дагуу төрийн байгууллагууд аймгийн төвд болон сумдад байгаа төрийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр төсвийн нээлттэй тайлангаа тавьдаг болсон. 70481111 дугаараар иргэдийн гомдлыг авч шийдвэрлээд хариуг нь өгч байгаа.

-Иргэдээс ямар өргөдөл, гомдол их ирж байна вэ?

-Иргэдийн хувьд хуулийн мэдлэгийг нь сайжруулах ажлуудыг хийхгүй бол үүнээсээ болоод зарим нэг зүйл дээр тухайлбал, газрын маргаан ч юм уу зарим нэг үйл ажиллагааны зөвшөөрөл, зарим нэг төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд мэдээлэл ирдэг. Газрын маргааны тухайд өмнөх удирдлагуудын үед замбараагүй газар олголт хийсэн.

Бохир усныхаа нүхэн дээр газар олгосон байх жишээтэй. Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, тогтвортой хөгжүүлэхэд нэлээд ажил хийж байгаа. Иргэд төсөл, хөтөлбөр гэхээр зөвхөн мөнгийг нь авна гэж ойлгодог. Төсөл, хөтөлбөр гэдэг зөвхөн мөнгө авах биш. Эцсийн үр дүн нь иргэний өөрийнх нь амьдрал, ахуй, амьжиргааны төвшин дээшлэх, цаашлаад тогтвортой ажлын байраар хангагдах, үйл ажиллагаагаа өргөжүүлээд бусад хүнийг ажлын байраар хангах, орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байна гэдгээ зарим хүн ойлгодоггүй.

-Саяхан “1000 залуу” чуулга, уулзалтыг зохион байгуулсан шүү дээ. Энэ сониноосоо хуучлаач?

-Саяхан залуучуудын холбоотой хамтраад Засагт ханы гал голомт гэсэн 1000 залуучуудын чуулга, уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар Засаг даргад Монголын залуучуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбараар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд манай залуучууд дээд боловсролтой хэрнээ ажилгүй байгаа.

Эсвэл ажлаа хийж байгаа хэрнээ өөрийгөө хөгжүүлж цааш дэвшүүлэх, мэргэшүүлэх алхамдаа хүрэхгүй байгаа залуучуудаа дэмжих, залуучуудын оролцоог нийгэмд хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ингэж нэмэгдсэнээр залуучуудын ажил, амьдрал, ар гэрт нь ямар үр дүн гарах вэ гэдгийг ярилцаж, санамж бичигт Засаг даргатай гэрээ байгуулсан. Засагт ханы гал голомт чуулга уулзалтаар тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгууллаа. Үүнд аймгийн төвийнхөө ногоон байгууламжийг сэргээж, нэгдсэн эмнэлгийн хашаанд 1500 гаруй бут суулгацыг тарьж, зүлэгжүүллээ.

-Энэ жилийн баяр наад­маа Говь-Алтай аймаг их өвөрмөц тэмдэглэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Бидний Ал­тайн түүх” эрдэм шинжил­гээний хурлыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Бид Монголын ууган дөрвөн уулын аймаг гэж байдаг. Түүний Хантайшир уулын аймаг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хот, үндэс сууринд одоо хүртэл байгаа гэдгийг архивын ерөнхий газарт хадгалагдаж байсан архивын баримт, бусад түүх судлаачийн нотлошгүй баримтуудыг эрдэм шинжилгээний хурлаараа гаргаж хэлэлцүүлж, нотлуулж Иргэдийн хурлаараа батлуулаад аймгийнхаа үүсэл, үүссэн он, цагийг, цаг хугацааг сэргээн тогтоож баталсан.

Үүнээс үүдээд энэ жилийн баяр наадмаа Засагт хан аймаг байгуулагдсаны 456, Говь-Алтай аймаг Хантайшир уул аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулсан. Говь-Алтайчууд өөрийн ууган түүхээ сэргээснээр ач холбогдолтой. Мөн өмнөх жилүүдэд ярьдаг ч шийдвэрлэгдээгүй нэг том асуудал байсан.

-Цээл суманд “Алтайн Хүдэр” уурхай байдаг. Орон нутгаа хөгжүүлэхийн тулд энэ компанитай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-“Алтайн Хүдэр” уур­хайд өмнөх удирдла­гуудтай байгуулсан гэрээ нь учир дутагдалтай, хариуцлагын системгүй­гээр зөвхөн нэг талыг харсан, нэг талыг барьсан, зөвхөн компанийн эрх ашигт нийцүүлсэн гэрээ хийсэн байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсны дараа бид гэрээг дахин шинэчилж нийгмийн хариуцлага, байгаль орчны нөлөөлөх эд зүйлийг хэрхэн босгох вэ. Ард иргэдийн амьдрал, ахуйд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийх юм. Орон нутагт тэдний зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэх хариуцлагын зүйлийг нь сэргээхээр багагүй хугацаа зарцуулж гэрээг зургадугаар сарын эхээр байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш “Алтайн Хүдэр” компанийн үйл ажиллагаа доголдсон гэж байгаад одоо сэргэж байна. Гэхдээ бидний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ. Мөн гэрээндээ нэг том зүйлийг тусгасан.

Өмнө нь уурхайн нөлөөллийн бүсийн дөрвөн сумын оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байснаас бус орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад суманд хандсан юу ч байдаггүй байсан. Үүнийг өөрчлье гээд сум бүрээс нарийн мэргэжлээр сурч байгаа нэг оюутны сургалтын төлбөрийг “Алтайн Хүдэр” компаниас гаргуулсан. Мөн Таян нуурын уурхайд ажиллаж байгаа ажилчдын хувцсыг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж тэдэн тулгуурлаад тэдний хэрэглээг хангах гэрээг тусгасан. Үүнээс үүдээд оёдлын үйлдвэр байгуулсан. 

-“Алтайн Хүдэр” компани Говь-Алтайн төсөвт хэдэн төгрөг өгдөг юм бэ. Цээл сумыг хөгжүүлж чадаж байна уу. Уул уурхай дагасан сум хөгждөг гэдэг шүү дээ?

-“Алтайн Хүдэр” компани аймгийн төсөвт тийм их мөнгө оруулдаггүй. Яагаад гэвэл саяын гэрээ байгуулахаас өмнө бүх орлогоо татвар, бусад холбогдолтой орон нутагт холбогдолгүй Хан-Уул дүүргийн харьяалал байсан болохоор тэнд өгдөг байсан. Харин саяын гэрээгээр бүх татвар, нийгмийн даатгал болон төлөх гэж байгаа бүх зүйлээ зөвхөн орон нутагт үлдэнэ гэж гэрээ байгуулсан. Одоогоор нийлүүлэлт, борлуулалтаасаа шалт­гаал­даг учраас нарийн тооцоо гараагүй байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулбал мэдээж орон нутгийн төсөвт орж байгаа мөнгө нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр орон нутгийн хөгжил урагшаа ахина гэсэн үг.

Цээл сумын хувьд шинэ Цээл сумын төвийг нүүлгэн шилжүүлэлт хийхээр ярьж байгаа. Үүнд ир­гэд их дургүйцэж бай­гаа. Нэгдүгээрт, нүүл­гэн шилжүүлэхэд усны хэрэглээ хомс. Хоёр­дугаарт, тодорхой хуга­цаанд амьдарсан хүмүүс байр орон сууцаа бариад төвхнөсөн учраас дургүй байдаг. Цээл сумын хөг­жилд тодорхой хэм­жээний хөрөнгө оруулалт хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Оюутолгой Цогтцэцийг хөгжүүлж байгаа шиг өндөр үзүүлэлт харагдахгүй байгаа. Тухайлбал, Цээл сумын нутагт олборлолт, үйл ажиллагаагаа явуулдаг ч гэсэн замаар дамжин өнгөрч байгаа Бугат, Алтай сум дамждаг. Улаанбаатараас ирж байгаа ачаа тээш бүгд Төгрөг сумаар дамждаг гэхээр замын асуудал гарч ирнэ. Үүнээс үүдээд бид замаа тавьж байж цаашаа Бургастайн боомт хүртэлх замыг тавьсны дараа үйл ажиллагаагаа хийнэ гэж гэрээн дээрээ тусгасан байгаа. Үүний дагуу замын ажил тодорхой хэмжээнд явж байгаа.

Зууны мэдээ
Н.Даян

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.