Хятад иргэнээс авлига авсан цагдаагийн алба хаагчийг шүүх хурал хойшилжээ
Одоогоос жилийн өмнө зам дээр 61 настай монгол эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.

Тодруулбал, замын гарцыг бетоноор тагласнаас үүдэн гарцгүй газраар зам хѳндлѳн гарч явсан Монгол эмэгтэйг дайрсан Хятад жолооч Тан и Ен осол гаргачихаад хэргийн газраас оргон зайлахыг завдсан.

Тухайн үед хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагч дээрх хятад иргэнээс 20 сая тѳгрѳг нэхэмжилж хэргийг түүний талд шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон байдаг. АТГ-аас 20 сая төгрөгийн хахууль авсныг ч тогтоосон байдаг. Энэ хооронд осолд өртсөн 61 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Тэгвэл авилга авсан алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлэхээр болсон бөгөөд энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ.

Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар дахин хойшилсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • df bcfb 2019-03-20 10:01:47
    ene omgoologch gedeg hend ch diilddeggui humuus bnaa shuuh ed nariig darah hergetei erhiig ni tudgelzuuleh huraah geh meteeer hariutslagatai bolgoh heregtei
  • Иргэн 2019-03-20 06:48:27
    Ийм сонгууль явуулах системтэй бол 2 бүү хэл 20 танхим ч хэрэггүй. Баахан амьтан депутат болж 76 г дийлэхгүй байгаа ард түмэн 200 гахай тэжээх юм болно
  • зочин 2019-03-20 03:50:59
    гэрэлийн бичиж байгааг яасан ядмаг бичдэг юм бэ яг л амьсгаа нь тасарч байгаа амьтан л ингэж бичих байх нэг бичсэнээ хэд ч давтдаг юм сэтгуулч ч бол доо чааваас...
  • Бат 2019-03-20 03:44:35
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй