Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнөх хууль дээр хамгийн бага үнийн санал хэлсэн нь ялдаг. Тендерт шалгарангуутаа үнийн дүнг нь нэмээд анхны үнээсээ хэд дахин өндөр болчихдог. Энэ хуульд үүнийг яаж зохицуулсан бэ? Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжихэд энэ хуульд зохицуулалт оруулсан уу? 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол 28 зүйлийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийдэг заалт байгаа. Шинэ хуульд 27,28 дугаар заалтыг хооронд нь уясан зохицуулалт хийгээд хуульд нэмэлт оруулж байгаа. Хуулийн төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодод үйлдвэрлэх боломжтой нөхцөлд гадаадын этгээдийг тендерт оролцохыг хориглосон. Дотоодын үйлдвэрлэгчид давуу эрх олгоно гэх мэт заалтууд орсон. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь юу юм бэ? Тендерт ялж байгаа компаниуд дандаа шинээр байгуулагдсан байдаг. Учир шалтгаан нь юу вэ? Давуу эрх олгодог уу? Энэ хуульд доод үнийн санал байна уу? ЖДҮ-ийн хуультай яаж уялдуулсан бэ? 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Захиалагч байгууллагууд тендерийн баримт бичигтээ огт шаардлага тавихгүй бол шинэ компани шалгарах боломжтой. Санхүүгийн чадавхтай, ажлын туршлагатай компаниар ажлаа гүйцэтгүүлнэ гэж байгаа бол цоо шинэ компани тендерт шалгарах боломж бага. Дотоодын үйлдвэрлэлийн дэмжих чиглэлд энэ хуулийн төсөлд гурав дөрвөн чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хуулийн төслийг санаачилж оруулж ирэх болсон шалтгаан нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чиглэлд заалтууд оруулах зорилго тавьсан. Мөн тендерийн чанарын асуудалтай холбогдуулан хуульд нэмэлт оруулах шаардлага тулгарсан. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Чанаргүй бараа үйлчилгээ үзүүлчихээд байнга тендер авдаг сүлжээ компаниуд бий болсон. Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-20 14:41:32
    Энэ хулгайч архичин авгайг тѳрѳѳс зайлуулья.Эхлээд ѳѳрийнхѳѳ хулгай хийсэн мѳнгѳ барилга байшин газар алт зэс молибдинээ улсад нь ѳгчих.Луйварчин хараа
    202.9.42.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2019-03-20 09:12:05
    Оюунхорол гэж нэг хар авгай хуцаад муруй өмхий амаараа бурж байна.
    202.179.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-20 07:39:11
    Хар жагсаалт гаргах нв зөв шүү дээ
    202.131.230.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Байгалийн яам 2019-03-20 05:02:25
    Тус яаманд хийсэн таны хар тендерүүд их байгаа даа, шонхрын наймаа, газрын наймаа, самрын наймаа бүгд мэднэ хэдэн хүнийг ажлаас халлаа
    103.26.195.127
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ авгай зайлаа 2019-03-20 04:59:11
    Насаараа төрөөс идсэн юу ч хийгээгүй ллрын хар авгай
    103.212.118.205
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-20 04:52:52
    \Тендер бөөн авлига, үүний яаж жоохон ч гэсэн шударга явуулдаг болох юм.
    202.9.42.13
    Мэдэгдсэн Хариулах