Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээрээ 83 дугаар байрт оржээ
Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг аж.

Тэгвэл НҮБ-ын жил бүр нийтлэн гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлангийн 2019 оны товхимлыг өнөөдөр олон нийтэд танилцуулсан байна. Аз жаргалын үзүүлэлтийг тооцохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, урт наслалт, амьдралын сонголтоо хийх эрх чөлөө, өглөгч байдал, авилгалын үзүүлэлт гэсэн зургаан багц үзүүлэлт дээр үндэслэдэг байна. 

Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээрээ энэ онд 83 дугаар байрт оржээ. Өнгөрсөн жил 95 дугаарт бичигдээд байсан юм. 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУ-ын иргэн 2019-03-20 10:55:01
    Монголд энэ ойлголт зөвхөн цөөнхөд л хамаарна.
    202.21.98.236
    Мэдэгдсэн Хариулах