Г.Тэмүүлэн: Татвар буулгахын тулд алт тушаалтыг албаар багасгаж байгаа яриа ч байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Оны өмнө уг хуулийн төслийг батлах чиглэл барьж байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс асуудал хойшлоод байсан юм.  Энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал 5 хувь болж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

Тухайлбал , УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн алт тушаалт багасаж, олборлолт буураад байгаагийн үндсэн шалтгааныг олохгүйгээр зөвхөн татвартай бүхний холбох нь өрөөсгөл. Татвар буулгахын тулд алт тушаалтыг албаар багасгаж байгаа яриа ч байна. Хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор алтны татварыг 2.5 хувьд оруулж ирж байна гэж анх энэ төслийг оруулж ирж байсан. Гэтэл таван жил өнгөрсөн ч дахиад л хяналт сул байна гэж байна. Татвараас зугатааж байгаа хүмүүст бууж өгөөд байна гэж ойлгогдоод байна. Алт тушаах нь багасаад байна гэдэг нь хулгайч ихсэж байна гэсэн логик гарч ирж байна. Төр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Суурь асуудлыг ойлгож, судлах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа алт тушаалт буурсан шалтгааныг тодруулж, олборлолтын явцад хариуцлагатай байх тал дээр анхаарал хандуулахыг хүслээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.