Ц.Гарамжав: Уул уурхайн үйлдвэрлэлд хариуцлагатай хандах ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Уул уурхайн ашиглалт, олборлолтын асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Уул уурхай бол биеэ даасан томоохон шинжлэх ухаан. Ашиглалт олборлолт нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн, хариуцлагатай байх ёстой. Уул уурхайн үйлдвэрлэлийн хариуцлагатай хийж чаддаг үйлдвэрлэгчид явуулах ёстой. Өнөөдөр Монголын нийгэмд мэргэжлийн бус, зөвшөөрөлгүй, хууль бус олборлолтууд, нөхөн сэргээх нэрээр хавтгайрсан төрөл бүрийн ашигт малтмал олборлох олборлолтууд нэмэгдсэн учраас ард иргэд, уул уурхай эрхлэгчдийн хооронд том зөрчил үүсэж байна. Хувиар буюу хууль бус алт олборлогчдод хариуцлага хүлээнэ гэдэг асуудал байдаггүй. Ялангуяа байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал нь явж явж мэргэжлийн компаниудын нэр хүндэд нөлөөлдөг. Мэргэжлийн болон хууль бус олборлогчдын асуудлыг зохицуулахгүйгээр татварын бодлогын асуудал ярих нь түргэдсэн асуудал юм” гэлээ. 


П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-21 02:53:13
    оюун эрдэнэ аюурсайхан нар заримдаа худлаа шаагаад байх юм стратегийн 400 орд ч гэх шиг стратегийн орд 13 л байгаа ш дээ за нэмэгдсэн ч тийм олон биш
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • sas 2019-03-20 22:18:58
    Uul n ynen l xeleed baigaam bishyy
    128.233.5.77
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-20 11:07:58
    наад авгай чинь өөрөөсөө эхэл. эхлээд үлгэр үзүүүлээд дараа нь донгод
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-20 10:58:31
    хэзээ монголчууд мэргэжлийн хуний уг авч байлаа ялангуяа технологийн тал дээр яг нуудэлчин сэтгэлгээгээр ханддаг туунийгээ монгол ухаан гэж емеерне солиотой
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах