Өнөөдөр: Иргэний цахим үнэмлэхийн онлайн захиалгын талаар мэдээлэл хийнэ
09:30 цагт Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал болох тул эрхэм сэтгүүлч та бүхэн ирж сурвалжилж өгнө үү. Хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд болно.
 

10:00 цагт Та бүхнийг "Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадвар 2019" тайлангийн танилцуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: Novotel Hotel
 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд   МАХН-ын дарга Н.Энхбаяр ЭЦГ-аас М.Энхболдын гомдлоор дуудаж байгаа талаар тайлбар хийнэ.

11:00 цагт  УБЕГ-ын төв байр /Америкийн элчингийн баруун хойно хуучнаар Лаосын элчингийн байр/-нд иргэний цахим үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийх тул эрхэм сэтгүүлчдийг урьж байна. Утас:98114640
 

11:00 цагт   "ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР"-т Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархлыг дархлах замаар үйл хэргийг нь сурталчлах зорилготой зохиолч, уншигчдын уулзалт, хэлэлцүүлэг Монгол Улсын Үндэсний номын санд болно.


11:00 цагт Жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдөр дэлхий нийтээр “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй, Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийхээ танилцуулга мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурлыг зарлажээ. Эрхэм хүндэт сэтгүүлчдийг хүрэлцэн ирж мэдээ бэлтгэхийг урьжээ. Театрын зүгээс сэтгүүлчдэд зориулж гарын бэлэг, өглөөний цай бэлтгэжээ.. Хэвлэлийн бага хурал: 2019.03.21-ний 11 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.
Холбогдох утасны дугаар: 80232323, 80016566, 11321669

14:00 цагт "Дэлхийн Яруу Найргийн Өдөр"-ийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэл , Хүүхдийн Урлан Бүтээх Төв-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭГ ЕРТӨНЦ" яруу найраг , уран бичлэгийн үзэсгэлэн  ХҮБТ-ийн "ОРД АРТ" галерейд нээлтээ хийнэ .

15:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль дээр “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, эцэг эхийн зөвлөл байгуулах, сургалт зохион байгуулагдана. Уг сургалтаар хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар болон эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Сургалтыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон “Сургуулийн нийгмийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж байна. Сургалтад 400 эцэг эхчүүд хамрагдана.
Холбогдох мэдээллийг 99179105, 99168685

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.