Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж байна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн гүйцэтгэх захирал, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Хироуки Конумаг хүлээн авч уулзлаа.
Тэрээр Монгол Улс, НҮБ-ын ХХААБ хооронд 2012 онд байгуулсан Санамж бичиг болон Дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байгааг цохон тэмдэглээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техник туслалцааны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

Ноён Хироюуки Конума Улаанбаатар хотноо энэ оны гуравдугаар сарын 10-14-нд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хувьд ирэх хоёр жилд Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг  ахалж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй ажиллах болсонд амжилт хүсээд 2015 онд Ром хотноо болох НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий чуулганд оролцохыг урилаа.

Ноён Хироюуки Конума энэ оны сүүлээр тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хамтын ажиллагаанд  оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг энэ үеэр гардуулсан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ААРУУЛАН ЧИХЭР 2014-09-10 10:21:21
    Ааруулан чихэр үйлдвэрлэх санаа байна . Одоо үйлдврлэж байгаа хүүхдүүд аймаар дуртай . хамтран хийх хүн байна уу орц технолог нь надад бий өөр хүн одоогоор хийж чадахгүй . Яг л гадуураа цаастай килограмаар
    202.179.27.147
    Мэдэгдсэн Хариулах
    • chuka 2016-06-19 15:28:52
      sain bnuu manaih hunsnii uildverlel erhleed 12 jil bolj bna uuriin gesen uildveriin bair mun nuutsluh savtai odoogoor suu suun buteegdehuun gargadag
      203.91.115.41
      Мэдэгдсэн Хариулах
    • Цэцгээ 2014-12-12 23:28:05
      Сонирхож байна, холбоо барих утсаа өгнө үү
      116.91.26.130
      Мэдэгдсэн Хариулах