Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шат шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын талаар мэдээлэл хийлээ.
Хамгийн анхаарал сонирхол татсан нэг асуудал бол С.Зоригийн амь насаа алдсан харамсалтай хэрэгт хэлмэгдсэн хоёр ялтны талаар тэрбээр ийнхүү ярилаа.
Тэрбээр “Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын ар гэрийнхэнтэй нь уулзсан. С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм.
Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйгтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад шууд гаргана гэж бодож байгаа.
Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би хэнээс ч уучлалт гуйж байгаагүй хүн шүү. Дахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна.
Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгааг мэдсэн учраас хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Захиалагчийг олох нь битгий хэл бүр замхаруулсан байна билээ.
Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн шүүгчдийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү.
С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа.
Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй. Прокурорын байгууллагаас эрх мэдлээ ашиглаж саад болох гэж оролдож байгаа оролдсоор ч ирсэн. Прокурор дээр асуудал байна. Монголд ийм хэлмэгдүүлэлт дахиж гарахгүй болтол нь арга хэмжээ авна” гэлээ.
О.Гэрэл
Оллоо.mn