Өвдөгний үений мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, дасгал
Манай оронд хотжилт суурьшилт, хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор өвдөгний үений остеоартрит өвчин ихсэж улмаар үе солих мэс засал ихээр хийгдэх болсон. Остеоартрит нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд,  илүү ихээр тохиолдож байгаа бөгөөд илүүдэл жин, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний идэвхи зэрэг нь нөлөөлж байна. 
 
ТКА /өвдөгний үе солих хагалгаа/ хийлгэснээс хойш 1-3 долоо хоног, 3-6 долоо хоног, 6-12 долоо хоног гэх мэтчилэнгээр нарийвчлалтайгаар эмчлүүлэгчийн дасгал хөдлгөөнийг зааж өгсөн байдаг.  ТКА хийхийн өмнө 1-3 долоо хоног хөдөлгөөн засал эмчилгээг хийх хэрэгтэй байдаг.


Хөдөлгөөн засалч нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн юм.

Хүн болгон өөрийн онцлогтой байдаг тул өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь уян чанарыг нэмэгдүүлэх, тэсвэр сайжруулах болон өвөрмөц булчингийн хүчийг хөгжүүлэх нь чухал юм.

Эхний 3 долоо хоног өвдөгний өвдөлт, хаванг хянаж байх нь чухал юм.  Нойрондоо сайн байгаа эсэх, хэвлийн хөдөлгөөн хэвийн эсэхийг шалгаж байх нь зүйтэй. Өвдөгний үений хөдөлгөөний далайцыг сайжруулахад гол анхааралыг хандуулна. 

1. Үеийг амраах 
  • Хэвтээ болон сэрүүн үедээ 20 минут тутамд байршлаа солих
  • Зогсож, сууж, алхаж үзэх 
  • Хөлийн шагайн дор дэр ивж зүрхний түвшингээс дээш байрлуулна. 
2. Шагайн үеэр хөдөлгөх

3. Мөс хэрэглэх 
  • Дасгалын дараа өвдөлт, улайлт, халуун оргих үед өвдөгний үеэн дээр хэрэглэнэ. Мөсийг хөдөлгөөн засал эмчилгээний дараа өвдөлттэй хэцүү байгаа үед хэрэглэнэ.  
4. Эдгээр үе шатыг дагах 
  • Таны шарх эдгээгүй бол цэвэр болон пластик боолт хэрэглэх 
  • Өвдгөн дээр уян боолт хийсний дараа мөсөн жин тавих 
  • 10 минутын турш мөс тавиж хөдөлгөх 
  • 10 минутын дараа авах 
  • Дараа нь 10 минут буцаан тавих 
  • Өдөрт 4-6 удаа давтана 
5. Өвдөгийг нугалах, тэнийлгэхэд нь туслах, мөсөн жин тавьж өвдөгний үеэр нугалж, тэнийлгэнэ.
Зорилго: Өвдөгний үеэр хамгийн багадаа 900 хэм хүртэл нугалах 
Өвдөг нугалах арга: 
  • Сандал дээр суугаад хөлийн хурууг хавтгай хананд тулгана. 
  • Өвдөгөөр нугалан сандлаас урагшлуулна. 
  • Өвдөг болон хананы зайг хэмжиж тэмдэглэнэ.
  • Суугаа байрлалд эрүүл хөлийг өвчтэй хөл дээр байрлуулж нугалах 
Өвдөг тэнийлгэх арга: 
  • Хатуу гадаргуу дээр арагш шахна 
  • Хөлөө суллаад өвдөгөө доош шахаж хадгална 
  • Өвдөгний доод зайг хэн нэгэн хэмжинэ
  • Суугаа байрлалд өвдөгөө тэнийлгэх
Мэс заслын дараах гурван долоо хоногийн байдлаар та хөлөө бие даан хөдөлгөх чадвартай, дунд зэргийн ачаалалтай дасгал хийх чадвартай болсон байх ёстой. Хөдөлгөөн засалч таньд өвдөгний үеэр нугалах, тэнийлгэх,  булчингийн хүч, тэнцвэр сайжруулах шинэ дасгал зааж өгнө. 
 
Зорилго: 
-Өвдөгний үеэр 1050- 1200 хэм нугалах 
-Өвдөгний үеэр бүрэн тэнийх 
-Шатаар өгсөж, уруудах болон алхах үед хэвийн байх 
-Суурин дугуй унах чадвартай байх 
-Дундаж өндөртэй сандалаас босч, суух чадвартай байх 
 
Өвдөгний нугалах хөдөлгөөнийг дэмжих дасгалууд
1. Идэвхтэйгээр өвдөгний үеэр нугалах 
-Доош харж хэвтэнэ 
-Өсгий хэсгийг өргөж, өвдөгөөр нугална. 
Зөвлөгөө: Эрүүл талын хөлөөр хамтад дэмжиж нугалж.               
2. Зогсоо байдалд өвдөгний үеэр нугалах 
-Бат бөх, хөдөлгөөнгүй сандлаас барин дэмжинэ. 
-Эрүүл талын хөлийг хөдөлгөхгүй. 
-мэс засал хийлгэсэн хөлийг өвдөгний үеэр нугалан дээш өргөнө. 
3. Шатаар алхах 
-Тавхайгаар бүрэн шалан дээр тавин зогсоно. 
-Бариулаас барин тэнцвэрээ олно. 
-Өвдөгний үеэр нугалан аажим алхана. 
-Өвдөгний урд хэсэгт сунгалт мэдрэгдэнэ.
 
Мэс заслын дараа 6-12 долоо хоногийн дараа өдөр тутмын үйл ажиллагааг эргэн хийж чаддаг болсон байна. Хөдөлгөөн засалчтай хамтран тэнцвэр, уян хатан, хүчний дасгалын талаар удирдамжийн дагуу хийх. 
 
Зорилго: 
-Доголохгүйгээр хол зайд алхах 
-Өвдөгний үеэр 1050-1200 хэм нугалах 
-өвдөгний үеэр бүрэн тэнийх
 
Санамж: Шинэ дасгал хийж эхлэх үед өвдөлт, хаван нэмэгдэж магадгүй учраас дасгалын дараа үеийг амраах, хүйтэн жин хэрэглэж болно. Хүн болгонд эдгэрэх хугацаа, эмчилгээний зорилгодоо хүрэх нь өөр өөр байж болно. Хэрэв мэс заслын дараа зорилгодоо хүрч чадахгүй байх гэж бодож байгаа үед мэс засалч, хөдөлгөөн засалчтайгаа ярилц. 
 
Мэс заслын дараа амьдралын үйл ажиллагааны түвшинг сайжруулж нэмэгдүүлнэ. 

Туслах дасгал:
-Дасгал хийх үеийн тэсвэрийг нэмэгдүүлэх
-Эрсдлийг бууруулах
-Булчингийн хүч нэмэгдүүлэх
-Биеийн жингээ хянах (Илүүдэл жин нь үеэнд ачаалал үзүүлнэ) 

Уян хатан байдал: 
Мэс заслын өмнө булчингийн хүч сайн байх нь үений хөдөлгөөн далайц нэмэгдэнэ. Сунгалтыг олон янзаар хийж болно. Хөдөлгөөн засалчаас хэрхэн сунгалтын дасгал хийхийг асуух. 
-Сунгалтын дасгалыг 30 секунд барьж хийнэ. Дасгал хооронд амьсгалын дасгал хийж амарна.
-Дасгал хийхдээ булчинд сунгалт мэдрэгдэж байгаа эсэхийг хянана.
-Дасгалыг долоо хоногт гурван удаа хийх. 

Хүчний дасгал: 
Урт хугацааны дасгалын дараа булчингийн хүчийг эргэн сэргээх нь чухал. Хүчийг сэргээж хэвийн болоход нэг жил буюу түүнээс дээш хугацаа шаардаж болно. 
-Дасгалын давталт нь 8-15 удаа байна. Дасгал дуусахад булчин ядралт мэдэрч байх ёстой. 
-Хэрэв найман удаа хийж чадахгүй бол дасгалаа хөнгөрүүлэх хэрэгтэй. 
-Жин нэмж болохгүй
-Хүчний дасгал хийсний дараа амрах хэрэгтэй. Долоо хоногт дөрвөөс  дээш удаа хийж болохгүй. 
 
Тэнцвэрийн дасгал 
Энэ нь унах эрсдлийг бууруулна. Толины өмнө зогсож дасгал хийж болно.
-Усанд дотор урагшаа, хойшоо алхах 
-Нэг хөл дээр зогсох 
-Тэгш бус гадаргуу дээр зогсох 

Үеийг амраах 
-Хэвтээ болон сэрүүн үедээ 20 минут тутамд байршлаа солих
-Зогсож, сууж, алхаж үзэх 
-Хөлийн шагайн дор дэр ивж зүрхний түвшингээс дээш байрлуулна.
Шагайн үеэр хөдөлгөх 
Бусдад түгээх
  • gplus