“Эрдэнэт” үйлдвэр улсын статустайгаар ажиллана гэв
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн билээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа. Цаашдаа “Эрдэнэт” үйлдвэр улсын үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллахаар болж байна. Энэ үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газраас томилно. Мөн Монросцеветментийн захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилж байх шийдвэр гаргасан.

Хамгийн сүүлд баривчилгаа болоход Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр нөлөөлсөн. Тэр хүний эцэг нь одоо ч “Эрдэнэт”-д ажиллаж байгаа Д.Хувьтөгөлдөр. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн. Миний ярьж байгаад худал зүйл байхгүй. Дандаа баримттай. Би нүдээр үзэж, гараараа тэмтэрч байж дуугардаг.

ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан асуудал бүгд баримттай. Харин их зөөлөн аргаар хандсан. “Та нар “Эрдэнэт”-ийг буцааж өг. Улс өгсөн мөнгөө буцааж авахаа больё. Ингээд данс дугуйръя” гэсэн. Улсаас 400 сая ам.доллаар илүү мөнгө гарсан. Монголбанкнаас хамгийн сүүлд 2016.06.28-нд ганц өдрийн дотор 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк зээл өгдөг газар биш. Энэ асуудал дээр эрх биш нэг учир нь олдох байлгүй. Би ард түмэн ялна гэж хэлдэг.

Ард түмэн сэрж байгаад би сэтгэл хангалуун байгаа. ХХБ гэдэг зүйлийг чинь зарчих юм бол дагаад Монголын баялаг байхгүй болчих гээд байна. Зөвхөн “Монголросцветмет” дээр 35 лиценз байгаа. Асгатын мөнгөний ордоос эхлээд Бор-Өндөр хүртэлх. Дахиад банкны барьцаанд 37 лиценз байгаа. Нэг гэр бүлд асар их баялаг оногдчихлоо гэдэг чинь ийм учиртай.

Монголын хамгийн өнгөтэй өөдтэй орд эдний эрхшээлд орсон. Хөтөл байхгүй. 10 жилийн гэрээ байгуулчихаад луйвар хийгээд авчихсан. Дарханы төмөрлөг, Эрдэнэт байхгүй. Дархан, Сэлэнгийг тойрсон бүх орд чинь байхгүй. Төмөртэйн хүдрийн орд чинь асар том байгалийн баялаг.

Төмөртэйн орд дээр Монгол Улс урд улсын компанитай маргалдаж байхад Монгол Улсыг хожигдуулах луйвар явагдсан. Манай яаманд газрын дарга байсан хүн / туйлын ноцтой зүйл ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гээд байдаг. Бичгийг нь гаргаад өгчих гэхээр хөлсөлж авсан Америкийн ферм нь наадахыг чинь гаргаж өгөх юм бол бид ялагдана гэж хэлсэн байдаг. Гэтэл тагнуулын дарга нь “Наад материалаа гаргаж өгөхгүй байж байгаад эх орноосоо урвасан хэрэгт холбогдов” гэж айлгасан. Ингээд хүргэн ах нь тэр материалыг нь шүүхэд ялагдах материал тул өг гэж шахсан байдаг. 

“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Баталгаа гаргаад сүүлд нь баримт бичгийг нь хуурамчаар бүрдүүлж, эцэстээ үндсэн баримтуудаа яг цаг тухайд нь Арбитрын шүүхэд гаргаж өгөлгүй Төмөртэйн ордод хийсэн шиг ялагдах ажиллагаа хийцгээсэн. Төмөртэйн ордын маргаанд гэнэт ХХБ-ны хоёр хүн гарч ирж, шүүх хуралд оролцож, ялагдуулах материал авах, шахуулах ажиллагааг зохион байгуулсан. Үүнийг та бүхэн цаашдаа бодно биз дээ.

Би ганцхан юм хэлье. Эх орноо бодоорой, тусгаар тогтнол гэдэг зүйл ийм замаар алдагдах ёсгүй юм шүү. Хоёр гуравхан айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол Улс зарагдах ёсгүй юм шүү” гэжээ.

Тэрбээр мэдээлэл  хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Улсын өмчит үйлдвэрийн газар болгохоор бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт гарах вэ?

-100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаа учраас захирлыг нь шинээр томилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТУЗ-ийг томилно. Удирдлагын тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юү гэдгийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу шийдэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал яаж шийдэгдэх вэ?
 
-УИХ болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихсан шүү дээ. Одоо хэргийг нь шалгаж байгаа. Илүү нарийвчлан шалгах шаардлага бий. Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан тухай асуудал биш. Монголд мафи оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт төр хариу өгнө.

 О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-03-21 18:56:37
    XxB nii Erdenebileg nuhur bol " Eh ornoosoo urvasan" hun bn sh dee!! Ene hulu7lj avsan ord gazruudiin ard gadnii ter Singapur hyatadiin hen neg ni bgaa.E...
    202.126.89.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulga 2019-03-21 12:27:26
    Odoo l zuv zamdaa orj baih shig baina shu.
    202.9.45.128
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-21 11:25:11
    bayar hurgei.
    139.5.219.164
    Мэдэгдсэн Хариулах
  • ?!? 2019-03-21 10:22:45
    "51%-ийг барьцаалаагүй, баталгаа гаргасан" гэдэг нь үгээр тогложээ!! Баталгаа гаргасан Тал нь зээлдэгчийн өрийг өмнөөс нь төлдөг юм чинь ялгаагүй л дээ!!!
    150.129.140.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрка 2019-03-21 08:07:02
    Нямдорж дандаа зөв ярьдаг.Монголын төрд ийм л хүмүүс байх ёстой.90-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр эрүүгийн элементүүд монголын төр засаг, нам хүчинд хүчтэй н...
    103.26.193.249
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-03-21 08:02:05
    Za ho sain b na! Odoo 400 Ordiinhoo hoinoos yawj olj ireh ajildaa shuudrah zag bolloo
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-21 07:12:08
    Нямка өөрөө том мафийн Алтантай хамт төлөөлөл,Шударгадаа биш хэн нь хэнийгээ шахах вэ гэсэн тэмцэл явж байна.
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-03-21 06:48:13
    zuv duurarlaa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-21 06:10:33
    Маш зөв шийдвэр гаргалаа, эхлээд ямар ч байсан мафийн гараас гаргах хэрэгтэй, дараа нь энэ ард түмнээс ухаантай чадварлаг удирдах хүмүүс олдоно байлгүй дээ
    122.201.22.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-21 06:01:14
    оюун эрдэнэ сайн гэхээр заримдаа арай л бна аа 400 стратегийн орд гээд л яриад байх юм уих ын тогтоолоор 13 орд л стратегийн байгаа биз дээ нэмэгсэн ч гэсэн
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-21 05:51:57
    Хүрэлсүх, Нямка 2-т баяр хүргэе ээ,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах