Үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгоно

ХХАХҮЯ өнгөрсөн онд 454.4 мянган тонн үр тариа, үүнээс 436.5 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлж ажилласан болно.

Энэ онд 387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийж 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангаж 386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг 884.0 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 39.2 мянган тонн, ТЭДС болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 7.9 мянган тонн, нийтдээ 47.1 мянган тонн үрийн нөөц бүрдүүлснээр 10.0 мянган тонн үр дутагдахаар байна. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 10.0 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвшөөрөл олгож үрийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн ТЭДС-гаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Хөрсний үржил шимийг хамгаалах, доройтлоос сэргийлэх, нэгжийн ургацыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор хэрэгцээт ургамал хамгааллын бодис, бордоог ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэх төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах нөхцөлтэйгээр зээлээр олгож тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулахаар төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нийтдээ 24.5 сая ам долларын үнэ бүхий 50-165 морины хүчтэй трактор, хадлан, таримал тэжээлийн зориулалттай иж бүрдэл техник, усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийн гэрээ байгуулан 7-12 жилийн хугацаанд буудайгаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулах нөхцөлтэйгээр борлуулахаар төлөвлөж байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэдээс 2019-03-21 10:47:46
    Нэг ширхэг будаанаас соёолж ургасан будааны тоогоор нугардаг энэ бизнест үнэгүй үрийн будаа, хүүгүй зээлийн дизель түлш, будаагаа борлуулсных нь урамшуулал !!!...