Иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг боллоо
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг онлайнаар захиалах боломжийг бүрдүүллээ.

Энэ сарын сүүлчээр гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан онлайн захиалгыг хэрхэн хийх болсон талаараа өнөөдөр өглөө.

Өмнө нь иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалт хийлгэхдээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих эсвэл сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй хандан захиалж байсан бол харин одоо заавал очих шаардлагагүй болж байгаа юм.

УБЕГ-аас цаашид шат дараатайгаар иргэний бүртгэлээс хамаарах бичиг баримт, гэрлэлтийн бүртгэл, нас барсны бүртгэл зэргийг цахимаар хийх боломжтой болгох аж.
Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалахдаа иргэн та www.BURTGEL.mn сайтад өөрийн регистрийн дугаараар бүртгүүлэх бөгөөд Иргэний цахим үнэмлэх дахин авах цонхон дээр дарж захиалах юм байна.

Онлайн захиалгын ач холбогдол нь тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр захиалга өгч 38500 төгрөгийн төлбөрийг хийж баталгаажуулах аж. Захиалга баталгаажсаны дараа таван хоногийн дотор иргэний үнэмлэхээ авах боломжтой. Мөн орон нутагт 10 хоногийн дотор гарах юм байна.

Иргэний үнэмлэхээ очиж авахдаа харьяа дүүрэг үл харгалзан өөрөө болон төлөөний хүнийг явуулж болно. Бүртгэлийн сонголт хийхдээ өөрт байгаа ойр харьяа дүүрэг дээр очихоо сонгож, гэр бүлийн хүн төлөөлөн очихоор болбол баталгаажуулан бүртгүүлэх аж.

Харин иргэн та 16, 25, 45 нас хүрсэн бол цахим үнэмлэхээ шинэчлэн захиалахдаа заавал Улсын бүртгэлийн харьяа газарт өөрийн биеэр очин захилах ёстой. Шинээр үнэмлэх авч байгаа бол заавал хурууны хээгээ баталгаажуулах ёстой учраас дээрх насанд авч байгаа иргэд заавал өөрийн биеэр очиж захиалга өгөх юм. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Solongoo 2023-01-22 15:27:08
    Gadaadad bgai 45 nas hursen hun yaj online r irgenii unemlehee sungah we
  • Тэргүүнэ 2021-08-16 10:59:39
    Гадаадад байгаа иргэн хэрхэн сунгалт хийлгэх бэ?
  • Jins 2021-01-21 08:50:02
    Irgenii vnemlehee zahialah we
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ezendaatar 2020-12-12 12:41:05
    irgenii vnemleh zaihlahsii geetsen
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoloo 2020-12-11 19:11:05
    Irgenii vnemleh sunguulah gd ugsiimaa.farsan eshiig yaj shslgah we
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгоо  2020-10-20 11:07:04
    Өөрийн дээр байдаг дугараа хаяаад удаж паспорта захиалах гэсэн чинь өөрийн нэрэн байдаг дугаараа оруулануу гээд байхын яаах вэ паспорта хаяад2сар болж байна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэлмэнзаяа 2020-05-26 14:57:52
    2019 .6 сард алаг бологсон юу шинэр авхад юу бүрдүүлэх вээ
    162.158.7.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Эзэнбаатар 2020-01-28 06:19:05
    Баярлалаа
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • vnen yumu zaxilj boloxgvi l bna shvv  2020-01-06 10:17:44
    Gh
    66.181.161.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат-очир 2019-10-19 02:03:14
    iregnii vnemlehee yj zahialh we
    66.181.161.16
    Мэдэгдсэн Хариулах
  • эрболд 2019-09-27 02:01:02
    шал худлаа ажлахгүй лавлах нь утсаа авахгүй.
    64.119.20.192
    Мэдэгдсэн Хариулах
  • chinbolor 2019-09-11 09:26:36
    irgenii unemlehee zahialah gesen chin bolohgui bnjdee
    202.126.88.172
    Мэдэгдсэн Хариулах
  • үрэлтуяа 2019-08-27 22:04:20
    би үнэмлэхээ гээсэн юм аа ахиад авах гээд онлойн ороод бүртгүүлий гэсэн чинь болхгүй байна яаж бүртгүүлэх вэ заагаад өгч
    66.181.161.30
    Мэдэгдсэн Хариулах
  • ууганбаяр 2019-08-18 05:04:17
    Иргэний үнэмлэх авах
    66.181.161.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүрэвжав.Тэлмэнзаяа 2019-07-29 08:58:59
    Яаж зайхалах вээ
    59.153.85.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-04 02:22:47
    баттай мэдээлэл тавих хэрэгтэй шүү дээ болохгүй байгаа сайтыг болсон юм шиг бичихээсээ өмнө шалгах хэрэгтэй шд
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • П.Тэлмэнзаяа 2019-06-28 07:39:04
    Иргэний үнэмлэх шинэр авах гэсий
    59.153.85.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-21 09:35:23
    Boljiin. Irgenii burtgel uurt bgaa medeellee huulbarluulj avaad bgaagaa bolih heregtei. Jishee ni huuhed burtguulehed etseg ehiin irgenii inemlehiin huulbar
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах